x

Иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцож, бичилт хийнэ

Засгийн газар иргэд, ААН-ээ дэмжсэн чиглэлд үндсэн 7 арга хэмжээ авч ажиллахаар болсон талаар Засгийн газраас мэдээлсэн.

Тухайлбал 4 дүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл ААН-үүдийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, мөн 6 сарын турш иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй бүрэн чөлөөлөхөөр болсон.

Иргэдийн нийгмийн даатгалын дэвтэрт 6 сарын хугацааны бичилт хийхүү гэх мэт олон асуулт гарч ирж байгаа учраас бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулга авчээ. 

Тэрээр "Засгийн газрын шийдвэр гарсан. Ажил олгогчын нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байгаа учир ажилтныг 6 сарын хугацаанд НДШ-ийг төлснөөр тооцож, бичилт хийх арга хэмжээ авна. Ийн арга хэмжээ авахгүй бол дараа ажилтныг тэтгэвэот гарахад 6 сарын хугацаанд НДШ төлөөгүй гэх асуудал гарах тул уг аргаар шийдхээр болсон. 

Харин ажил олгогч маань ажилтныг цомхотгохгүй байх, ажлаас нь халахгүй байх, цалин бууруулахгүй байх үүрэг хүлээж байгаа юм. 

Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид дээрх хугацаанд адилхан НДШ-ээс чөлөөлөгдөнө. Эднийхээ нийгмийн хамгааллыг лордуулахгүй байх үүднээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, НДШ төлсөнд тооцож бичилт хийгдэнэ. 

Учирч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах үүднээс НДШ-ийн хөнгөлөлтийг зөвхөн хувийн хэвшил, ААН, байгуулгуудад олгох нь зөв гэж үзсэн. Засгийн газар өөрөө ажил олгогч тул төсвийн байгууллагын ажилтнуудад харин дээрх НДШ-ээс чөлөөлөх асуудал яригдахгүй. Засгийн газар цомхотгол хийхгүйгээр цалинг тавиж чадна гэж үзэж байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Хэхэ (202.70.34.38)
    Мэдээ хусахаа болиорой...
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочин (202.126.89.20)
    Би МСҮТ-д суралцдаг .өнгөрсөн жил суралцаж төгсөөд энэ жил дахин суралцаж байна.Гэвч он гараад тэтгэлэг олгосонгүй.мэдээлэл өгөөч маг олон хүүхэд ийм шалтгаанаар авч чадсангүй.Гэвч өнгөрсөн жил сурсан өөр хүүхдэд орсон байна.Ямар учиртай бэ.
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top