x

У.Хүрэлсүх: НДШ, ХАОАТ-ыг зургаан сарын хугацаатай тэглэж байна

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.

У.Хүрэлсүх:

-Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 орон, нутагт дэвсгэрт коронавирусын халдвар тархаж, нийтдээ 530 мянган хүн өвчилсөн мэдээллийг сүүлийн байдлаар авлаа. Халдварын улмаас 23970 хүн нас барсан мэдээ байна. Манай улсад 11 халдвар авсан, хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч нар маань амжилттай эмчилж байна.

Өнөөдрийн нөхцөлд Засгийн газар, Ерөнхий сайдад ажиллах хоёр чиглэл бий. Нэгдүгээрт, монгол хүний амь нас эрүүл мэнд. Хоёрдугаарт, улс орны эдийн засагт учирсан хүндрэлийг давж гарах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажилласны үр дүнд коронавирус Монгол Улсад хяналтанд байгаа. Би өөрөө Онцгой байдлын, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсны хувьд байдлыг гадарлаж байна.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 10 удаа, УОК 11 удаа хуралдсан. Урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч ажилласны үр дүнд нөхцөл байдал хяналтанд байна. Дэлхийн хэмжээнд гарын 5 хуруунд багтах улс оронд эх оронд нь халдвар гараагүй байна. Үүний нэг нь Монгол Улс. Шаардлага улам өндөрсөж байгаа, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хорио цээрийн дэглэмийг дагаж мөрдөх ёстой. Халдварын тархалтыг хяналтандаа авсан. Цааш нь дэлгэрүүлэхгүй байх ёстой. Бурхны авралаар одоогийн байдлаар хүндэрсэн нөхцөл байдал одоогоор гарсангүй.

Гэхдээ бид өндөр сонор сэрэмжтэй байх ёстой. Бид цөөхүүлээ 3,2-хан сая хүн амтай. Цөөхөн хүн ам өвчилбөл ямар эрсдэлтэй вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Боломжтой бүхий л нөөц бололцоогоо бид дайчилж ажиллаж байгаа. Засгийн газар өнгөрсөн хугацаанд энэ өвчинтэй тэмцэж байгаа байгууллага, хамт олныг дэмжих чиглэлээр ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэх, ариутгал халдваргүйтлийн ажилд зориулж 17 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргалаа. Ариутгал, халдваргүйтгэлийн ажилд шаардлагатай 20 тэрбум төгрөгийг нэмж баталлаа. 

Нэмээд 159 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шаардлагатай эм тариа, тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хувцас худалдан авахад зориулна. Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн. Ингээд нийтдээ 200 тэрбумын санхүүжилт гаргаж байна. Улсын эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад их мөнгө.

Мөн эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар бодлогоо гаргах ёстой. Үүрэг даалгаврууд өгөгдөөд явж байгаа. Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

  • Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна;
  • Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй;
  • 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлж байна  /гурван сарын хугацаанд/; 
  • Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно /гурван сарын хугацаанд/;
  • Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно /Хүүгийн зөрүүг Засгийн газар хариуцна/;
  • Хоиро цээрийн хугацаанд гэртэй байгаа 18 нас хүртэлх насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгож байна;
  • Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ug ni zuv shiidver baina.ene ih mungig haanaas gargah ve.tootsoo sudalgaa hiigee l bailguidee (202.131.250.130)
    zochin
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top