x

ОХУ-аас хээрийн түймэр орж ирж 3,290 га талбай шатжээ

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч 3,290 га талбай шатжээ.

Тус аймгийн Баян-Уул сумын төвөөс хойд зүгт 60 километрт орших Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар Монгол Улсын хилийн 834-835 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлага өчигдөр 11:35 цагт Онгой байдлын газарт очжээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 12, Хилийн 0275 дугаар ангийн тав, 0287 дугаар ангийн 20 алба хаагч, болон Баян-Уул, Цагаан-Овоо сумын 44 иргэн нийт 81 хүн очиж ажилласны эцэст түймрийг 17:30 цагт бүрэн унтраасан.

Уг гал түймэрт нийт 3,290 га талбай шатсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хаврын хуурайшилттай үед:

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;

  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;

  • Дууссан гал асаагуур зэргээ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх

  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;

  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;

  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
В.Путин: Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна 24 мин АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролцжээ 28 мин П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх 33 мин Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг зурвал О.Цогтгэрэл бусад намынхантай уулзаж тохироо хийнэ... 44 мин Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо 52 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Нээлттэй өдөрлөг” болно 56 мин “Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд бай шагналаа гардав 1 цаг 0 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь 1 цаг 7 мин Нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно 1 цаг 18 мин Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 2026-06-26 М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон 2026-06-26 Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ 2026-06-26 Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна 2026-06-26 Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо 2026-06-26 Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 2026-06-26 Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 2026-06-26 Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 2026-06-26 УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив 2026-06-26 Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-06-26 Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ 2026-06-26
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио...
Top