x

Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 90 хоногоор хойшлууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн нар танилцуулав. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: "Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газар хэлэлцлээ. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж бий. Тус зөвлөл өчигдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан" гэв.

Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн: "Цар тахлын үеийн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээр зарласан. Үүнээс хойш гарсан санхүүгийн хүндрэлийг судалж байна. Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээлтэй байна. 

90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулхаар шийдвэрлэлээ. Хүү төлөх, үндсэн өрөөс төлөх шаардлагагүй тул тухайн хэмжээний хөнгөлөлт гарч ирнэ. Гэвч банкуудад хүүгийн орлого буурах, санхүүгийн эх үүсвэрээсээ алдаж байгаа ч зохицуулалтын хүрээнд зөөлрүүлнэ.

Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд буюу 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй. Хэрэглээний зээлд машины лизинг, цалингийн зээл, ипотекийн зээл хамаарна.

Зээл төлөлтийг хугацааг хойшлуулснаар зээлийн төлөх ёстой хугацаа нь хойшилно. Жишээлбэл 20 жилийн хугацааны зээл 20 жил гурван сар болно гэсэн үг.

Нийт 419 мянган зээлдэгчийн 71.3 хувь нь хэрэглээний зээлтэй байна. Бодлогын хүүг бууруулснаар цаашид зээлийн хүү улам буурах нөхцөл бүрдэж байна. Зээл гэрээгээр зохицуулагддаг тул аж ахуйн нэгжүүд зээл авсан банктайгаа уулзаж, хугацаагаа сунгаж буй талаар гэрээндээ бүтцийн өөрчлөлт хийлгэх боломжтой. Бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийх талаар Активын ангиллын журмын хүрээгээр тодорхой тусгаж өгнө" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 1 цаг 24 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 1 цаг 27 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 1 цаг 30 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 2 цаг 2 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 2 цаг 19 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 38 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 4 цаг 25 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 47 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 56 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 5 цаг 5 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 5 цаг 16 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 5 цаг 25 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 5 цаг 28 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 33 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 36 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 6 цаг 11 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top