x

Өлөн цөөвөр шиг намууд

Ингэж хэлэхээс өөр аргагүй нөхцөл байдал өнөөдөр Монголын улс төрд үүсээд байна. 2017 оны сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигчийн авсан хамгийн “үл бүтэх” амлалтыг МАН хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Энэ бол тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн Х.Баттулгын амлалт.

Х.Баттулга энэ амлалтыг сонгуулийн сурталчилгаа дуусах сүүлийн өдөр авсан бөгөөд угаасаа нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт нь ч тусаагүй юм. Хэрвээ мөрийн хөтөлбөртөө бичсэн бол “бэлэн мөнгөний амлалт авсан” асуудлаар аль хэдийн нэр дэвшигчээс эргүүлэн татагдах байлаа.

Харамсалтай нь Х.Баттулгын шинэ жилийн босгон дээр хийсэн энэ хариуцлагагүй мэдэгдэл, ҮАБЗ гэх гурван хүний шийдвэрийг улс төрийн намууд шүүмжлээгүйгээр үл барам уухайн тас дэмжив. Удахгүй болох сонгуулиас болоод улс төрийн намууд эрүүл ухаанаа алдав бололтой. Нэг хэсэг нь “Ахмадуудын зээлийг тэглэх юм бол зээл аваагүй хэсэгт нь сая төгрөгийн урамшуулал олго. Тэгвэл илүү шударга болно” гэж барьцав. Нөгөө хэсэг нь “Цалингийн зээл, ипотекийн зээлийг ч бас тэглэе. Иргэдээ нэгмөсөн өрийн дарамтаас гаргая” гэв. Араас нь сургалтын төлбөрийн зээл, малчны зээлийг тэглэж болох тухай ч бас үг унаж эхэллээ. Ингээд улсаараа дампуурах нь.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Салхитын ордыг эргэлтэд оруулбал хоёр их наядын хуримтлал бий болно” гэж амласан. Үүний араас Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд нь залгаад “Өр тавихгүй, цаасан мөнгө хэвлэхгүй. Иргэдийн авсан зээлийг бичилт хийх замаар хаах учраас зах зээлд гаргах бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэхгүй, инфляцид нөлөөлөхгүй” гэв. Өөрөөр бэлбэл, Засгийн газар санхүүгийн ямар ч эх үүсвэргүй атлаа шууд бичилт хийгээд зээл хаах гэнэ. Нэг ёсондоо банкуудад өр тавих юм байна. Түүнийгээ “Салхитын ордыг барьцаалж бонд гаргах” нэрээр хаах бололтой. Бонд гаргаж гэмээн дахиад л ирээдүйгээсээ зээлдэж байгаа хэрэг. Харин тэрийг нь худалдаж авдаг банк олдох уу? гэдэг дараачийн асуудал. (У.Хүрэлсүхийн Засгийн газрын өмнө удаа дараа хийсэн дээрмийн дараа засагт итгэж наймаа хийх хувийн хэвшил лав байхгүй болсон)

Энэ удаагийн үйл явдал Монголд улс төрийн нам гэдэг ойлголт эгнэгт байхгүй болсныг тов тодорхой харуулав. Харин эрх мэдлийн төлөөх дээрмийн бүлэг гэвэл илүү зохистой. Нэг нь нөгөөгөөсөө дээрдэх, эсвэл доордох юу ч алга. Улс төрийн нам гэдэг уг нь өөр өөрийн хөгжлийн программтай, түүнийгээ олон нийтэд “борлуулах” замаар сонгуульд ордог байгууллага. Сонгуулийн үр дүн бол сонгогчдын хийж буй худалдан авалт юм. Харин манай намуудад сонгогчдод санал болгох ямар ч программ буюу бодлого байхгүй учраас шууд саналын “дээрэм” (Энэ бол худалдан авалт биш шүү. Худалдан авалт хийхийн тулд ядаж хоёр талын хүлээн зөвшөөрсөн гэрээ байх ёстой. Харин энэ удаагийнх бол нэг нь нөгөөдөө хутга тулгаад хийж буй дээрэм юм) хийж байна.  Дээрмийн зүйл нь энэ удаа ахмадын тэтгэврийн зээл болов. Тиймээс тэтгэврийн зээлийг тэглэсний дараа тэтгэвэр барьцаальсан зээлийг ч гэсэн зогсооно гэлээ. Нэгэнт байхгүй болсон тэтгэврийг хэрхэн барьцаалах билээ.

Гэтэл манай улс төрийн намуудад энэ ч гэсэн падлийгүй болсон байна. Улсаа дампууруулж байгаа МАН-ын бодлогын эсрэг үг хэлэх нь байтугай өлөн цөөвөр шиг уралдан шавж байна. Сонгогчдод таалагдаж л байвал буруу зөвийн, сайн муугийн хэмжүүр аль хэдийн үгүй болов.

Саяхан Боловсрол суваг дээр эхэлсэн Солонгос сериалыг манай зарим үзэгчид үзсэн байх. Уг кинонд нэг идеалоги бий. “Улстөрч хүн дараачийн сонгуулиа хардаг. Сайн улстөрч дараачийн үеэ хардаг. Харин чи улстөрч биш шүү дээ. Луйварчин учраас луйвраа л хий, зөвхөн өнөөдрөөрөө амьдар” Энэ бол манай улстөрчдийн амьдралдаа мөрддөг ганц зарчим. Нэгэнт луйвраар төрд шургалсан нөхөд луйвраас өөр юуг илүү хийж чадна гэж.

Ингэхэд манайхан Со нараас суралцаад байна уу, эсвэл Со нар манайхаас суралцаад байна уу?

Б.ЗАЯА   

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 47 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 51 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 11 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 1 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 5 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 9 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 12 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 29 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 43 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 47 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 51 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 4 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 9 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 12 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 16 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 19 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 24 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 32 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top