x

УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн буюу 2026 оны есдүгээр сарын 7-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Ерөнхий сайд Н.Учрал төсвийн тодотголыг танилцуулахдаа 2026 оны эхний найман сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, зарлага 19.5 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болсныг мэдээлэв. Төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр тасарсан нь тодотгол хийх үндэслэл болсныг онцоллоо.

Засгийн газар сайд нарын болон бусад зардлаас 1.4 их наяд төгрөг танаж, 11 дүгээр сарын 1-нээс эхлэн эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх, ахмад настнуудад суурь тэтгэвэр олгох зэрэг арга хэмжээг санхүүжүүлэхээр төсөлд тусгажээ.

Тодруулбал, эмч, сувилагч болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 20 хувь, байгаль орчин, цаг уур, хөдөө аж ахуй, соёл, спорт зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувь нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн боловсролын салбарын дутагдсан цалингийн зардлыг нөхөж, 435 мянган ахмад настанд ажилласан жил, төлсөн шимтгэлээс нь хамаарч 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгохоор тусгажээ.

Түүнчлэн мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх, төрийн өмчит компаниудын 1.6 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд чиглүүлэхээр төлөвлөсөн байна.

Төсвийн тодотгол батлагдвал 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувь байхаар тооцжээ.

Харин Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн төсвийн тодотгол нь хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлоготой нийцэж байгаа ч урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсөв болон үнийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүйг анхаарууллаа.

Төрийн аудитын байгууллага мөн төсвийн тухай хуулийн өөрчлөлтийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэсэн байна.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс иргэдийн амьжиргааг хамгаалах, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих бодлогыг төсвийн зарлага, алдагдлыг нэмэгдүүлэх замаар үргэлжлүүлэх нь эрсдэлтэй гэж үзжээ.

Хуулийн төслүүдийг нэг дэх хэлэлцүүлгээс хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон холбогдох байнгын хороодод шилжүүлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаан 23:14 цагт өндөрлөсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 48 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 59 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 1 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 21 цаг 13 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top