x

"Хууль батлагдсаны дараа нэгдүгээр сарын тэтгэвэр болон хүүнд суутгасан мөнгийг буцааж өгнө"

Засгийн газрын хуралдаанаас тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дараах мэдээллийг хийлээ.

С.Чинзориг:

-“Хуулийн төсөл энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод болон УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх байх. Нийт 229 мянган ахмад 763 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй бол 180 мянган ахмад тэтгэврийн зээл аваагүй байна.

Нийт тэтгэврийн зээлтэй байгаа иргэдийн 90 хувь нь буюу 207 мянган ахмад нь 6.0 саяас доош төгрөгийн зээлтэй. Өөрөөр хэлбэл, 10 саяас дээш зээлтэй нийт 5,000 хүн байна. Иймд зургаан саяас доош төгрөгийн зээлтэй иргэдийн зээлийг 100 хувь чөлөөлөөд түүнээс дээш тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг хувилж бууруулан, иргэдэд тэгш хандах ёстой гэсэн санал ​Засгийн газрын хуралдаанаар гарсан.

Иргэдэд тэгш хандах ёстой гэсэн үүднээс энэ асуудал УИХ-д хэлэлцэгдэх байх. Цаашид тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох нь зүйтэй гэсэн саналтай байна. Хууль батлагдвал ХНХЯ, Монголбанктай санамж бичиг байгуулах замаар тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг зогсоож, 3 хүртэл сарын, хүүгүй, тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүнийг гаргах чиглэлээр Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран ажиллана.

Бонд гаргаж, тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх арга хэмжээ авахад нэмж цаасан мөнгө хэвлэхгүй. Өөрөөр хэлбэл, иргэдийн нэгэнт авсан зээлийг бичилт хийх замаар хаах учраас зэх зээлд нийлүүлэх бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэхгүй. Тиймээс инфляц болон валютын ханшид сөргөөр нөлөөлөхгүй. Мөн Цагаан сарын өмнө тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх ажлыг бүрэн дууссан байхаар хуулийн төслийг боловсруулж, тооцоо судалгаа хийсэн.

Энэ хуулийн боловсруулалт нь нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр тооцсон учраас хэрвээ хууль батлагдвал хоёрдугаар сард тэтгэвэр олгохдоо арилжааны банкуудын нэгдүгээр сарын зээл болон зээлийн хүүнд суутгасан мөнгийг тэтгэвэр дээр нь нэмж буцаан олгох чиглэлээр бид Монголбанктай ажиллаж байна.

Түүнчлэн бид ирэх долоо хоногт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газоын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310,000 төгрөг. НДС-аас тэтгэвэр авч буй иргэдийн дийлэнх нь бага тэтгэвэр авч байгаа учраас бүрэн тэтгэврийн хэмжээг нэмэх нь зүйтэй гэдэгт би санал нэг байдаг.

Гэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг огцом нэмэх нь тэтгэвэр боддог аргачлал, зарчимтайгаа зөрчилдөх сөрөг талтай. Бүрэн тэтгэврийн хэмжээг 500 мянгад хүргэхээр болбол 600 тэрбум орчим төгрөгийн нэмэлт эх үүсвэр хэрэгтэй гэсэн тооцоо байна.

Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр, бусад тэтгэврийн хэмжээг 30 мянган төгрөг нэмэгдүүлэхээр урьдчилсан тооцоог хийж байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 28 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 2 цаг 1 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 2 цаг 12 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 2 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 2 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 22 цаг 26 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top