x

Г.Занданшатар: Тэтгэврийн зээлийг өөрчилж, урьдчилгаа хэлбэрээр авдаг болно

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гарсантай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллийн товчийг хүргэж байна. 

  • Тэтгэврийн зээлийн өрийн үлдэгдлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон тэглэх тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан.  
  • Ядууралд нэрвэгдээд байгаа нэг сая хүний гол цөм нь зээл аваад байгаа тэтгэврийнхэн гэдгийг Дэлхийн банк, олон улсын байгууллагуудын судалгаанууд нотолсон тул зорилтот бүлгээ нийгмийн халамжийн хүрээнд нэг удаа зээлийг нь тэглэх гэж байгаа. 
  • Дахин ийм зүйл болгохгүйн тулд тэтгэврийн зээлийг шинэчлэн өөрчилж, тэтгэврийн реформ хийнэ. Тухайлбал, Сингапурын жишгээр ипотекийн зээлийн эх үүсвэр болгож, эргэлтэд оруулж, байнга өсөж үрждэг нөхцөл бүрдүүлэхээр УИХ-аас Ажлын хэсэг байгуулчихсан.
  • Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөл гаргаж тооцсоноор 808 тонн мөнгө, 1,117 кг алтны нөөцтэй бөгөөд хайгуул судалгаагаар цаашид нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа. 
  • Энэ тооцоогоор нийт 2.5 их наяд төгрөг буюу 1 тэрбум долларын борлуулалт хийгдэж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Татварын өмнөх ашиг нь 1.1 их наяд орчим төгрөг байх тооцоо гарч байгаа. Энэ ашгаар бонд гаргах бөгөөд Хөгжлийн банк баталгаа гаргана. 
  • Ингээд арилжааны банкуудад байгаа тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох, сүүлийн тооцоогоор арваннэгдүгээр сарын байдлаарх 743 тэрбум төгрөгийг хаана. 
  • Одоогоор 6%-ийн хүүтэй, хямдруулсан үнийн бонд гаргаж, банкууд бонд эзэмшигч болж, тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Бичилт л хийгдэнэ гэсэн үг. Түүнээс биш гүйлгээнд бэлэн мөнгө гаргаад, мөнгө хэвлэж гаргахгүй. 
  • Монголбанк макро эдийн засгийн симуляцын аргаар тооцож үзэхэд 743 тэрбумыг бөөнд нь гаргахад хамгийн муугаар бодоход инфляц 1.0%  өсөж болзошгүй.
  • Гэхдээ бондыг бөөнд нь гаргахгүй, жилийн хугацаанд мөнгөжөөд явна. Түүнийхээ зарим хэсгийг ипотекийн зээлд зарцуулна. Өөрөөр хэлбэл, бүтэн эдийн засгийн эргэлтэд орж байгаа тул эдийн засагт үр ашигтай гэж үзэж байгаа. Энэ шийдлийг Монголбанк болон эдийн заагчид хамтарч боловсруулаад, Ажлын хэсэг гаргасан. 
  • Халамжийг хавтгайруулах нь нийгэмд үр өгөөжтэй биш. Тийм учраас өмнөх хөтөлбөрүүд, хавтгайруулсан бодлогоос ялгаатай нь тэтгэврийн зээл тэглэх нь яг нийгмийн зорилтот бүлэг буюу ахмадуудаа өрнөөс салгаж байгаагаараа ач холблгдолтой. 
  • ҮАБЗ сонгууль, улс төрийн зорилго гэхээсээ илүү нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлын шийдлээ гол болгож гаргасан. 
  • Банкуудын тэтгэврийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 17.9 хувь байгаа. Энэ активаа 6%-ийн хүүтэй бондоор солих нь банкны хувьд алдагдалтай. Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт ямар нэгэн банкны хувьцаа эзэмшдэг тухай мэдээлэл, ашиг сонирхлыг зөрчил байхгүй гэдэгт итгэж байна. 
  • Засгийн газар 5.8 тэрбум төгрөгийн өрийг 20-24 онд төлнө. Энэ өрийг төлөхийн тулд Монголбанк, Засгийн газар валютын нөөцөө нэмэгдүүлэх ёстой. Тэтгэврийн зээлийг тэглэхэзд бид валют аваагүй, гадаад өр нэмээгүй. Харин ч өндөр настнууд буюу зорилтот бүлгийн өрийн дарамтыг багасгаж, дотоод өр багасаж байна гэсэн үг. 
  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2-т заасанчлан уул уурхайн баялгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлээд, арвижуулах, ирээдүйдээ үлдээж, одоо үедээ ашигладаг гурван зорилтот чиглэл байгаа. Тавантолгойгоос эхлээд байгалийн бусад баялаг, уул уурхайн АМНАТ, цэвэр ашиг, татварын гол орлого Ирээдүйн өв санд төвлөрч байгаа. Энэ жил нэг их наяд төгрөг төвлөрнө. 2030 онд 10 тэрбум орчим ам.доллар болж, тэр үеэс зарцуулж эхэлнэ. Харин одоо байгаа ахмадууд Баялгийн сангийн 2030 оны өгөөжийг хүртэж чадахгүй тул одоо байгаа үедээ зарцуулж байна. 
  • АТГ-аас албан ёсоор мэдээлснээр авлигачид 11.9 их наяд төгрөгийн хохирлыг улсад учруулсан байна. Гэтэл 773 тэрбум төгрөг бол үүнээс 13 дахин бага мөнгө. Хохирол учруулсан асуудлуудын нэг нь Салхитын мөнгөний орд. 
  • Засгийн газар жил гаруйн өмнө хууль тогтоомжуудыг ноцтой зөчсөн гэсэн үгдэслэлээр лицензийг нь хүчингүй болгож, энэ оны зургаадугаар сард “Эрдэнэс МГЛ” хэмээх, давуу эрхтэй хувьцаа эзэмшигч нь ард түмэн болох компанид шилжүүлсэн.  
  • 808 тонн мөнгийг таван жилийн хугацаанд Монголбанканд тушаана. Үүнийг барьцаалж “Эрдэнэс МГЛ” бонд гаргаж байгаа.
  • Тэтгэврийн зээлийг өөрчилж, гурван сарын мөнгөө урьдчилгаа хэлбэрээр авч болдог байхаар ярьж байна. 
  • 800,000 төгрөгийн тэтгэвэртэй хүн хоёр жилээр бодоход 15 сая орчим төгрөгийн зээл авах боломжтой. 10-15 сая төгрөгийн зээлтэй 10,000, 15-аас дээш сая төгрөгийн зээлтэй 17,400 данс байна. Эдгээр зээлийг хэрхэн тэглэх талаар хуулийг хэлэлцэх үедээ шийднэ. 
  • Энэ бол байгалийн баялгаа ашиглаж, зорилтот бүлгээ ядуурлаас гаргах оновчтой санаачилга. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.105.12)
    Тэглэх хэрэгтэй.нуруунь тэнийж хөгшчүүл маань баатарлаг гавьяа байгуулсан мэт хөлсөө арчаад инээж суугдээ
    2020 оны 01 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд аюул учирч байна 15 мин Лабораторийн амьтдыг хамгаалах өдөр 38 мин Ойрын хоногуудад нутгийн зүүн хэсгээр салхитай, хуурайшилт ихтэй байна 39 мин Дарханы төмөрлөгийн үйлдвэр аймгийн эмнэлэгт 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжүүлэлт үзүүлнэ 41 мин Д.Трамп: Ираны эсрэг цөмийн зэвсэг ашиглахгүй 41 мин Ливан, Израилын гал зогсоох хэлэлцээрийг гурван долоо хоногоор сунгалаа 42 мин Монголын үндэсний бөхийн холбооны "Их Эе" хурал 2026 онд болно 1 цаг 32 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 32 мин Баасан гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 33 мин "Дархан марафон-2026" бүх нийтийн гүйлт тавдугаар сарын 30-нд болно 1 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан 1 цаг 38 мин Японы Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна 16 цаг 17 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” боллоо 16 цаг 19 мин Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо 16 цаг 20 мин ОХУ-аас шатахуун, Казахстан улсаас түүхий нефть нийлүүлэхээр тохиролцлоо 16 цаг 22 мин Сүүний салбарын бодлого, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ 16 цаг 23 мин Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ 16 цаг 25 мин Азийн элсний наадмаас жюү жицүгийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ 16 цаг 27 мин Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төслийн удирдах хороо хуралдлаа 16 цаг 27 мин Бага насны хүүхдэд өдөр бүр 15 минут ном уншиж өгвөл тухайн хүүхдийн IQ 6-10 хувиар нэмэгддэг 16 цаг 28 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top