x

Л.Оюун-Эрдэнийн романтизм ба “2050” хэмээх популизм

“…Ямар ч үнээр хамаагүй” гэдэг нэг ухагдахуун байдаг. Хүссэндээ хүрэхийн тулд юуг ч хийнэ гэсэн үг.

Манайх шиг буурай, улс төрийн байнгын тогтворгүй байдалтай улс оронд баттай оршин тогтнодог популистуудын араншин ийм юм л даа. Монгол Улс өнөөдөр популистуудынхаа гарын аяыг даахаа болиод байгаа гэхэд болно.

Учир нь эдгээр популистуудыг дэлхий нийтэд зөвхөн эрх мэдлийн төлөө аливаа асуудлыг ярьдаг, үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд сөрөг нөлөөтэй хүмүүс гэдгийг тогтоочихсон. Ийм улстөрчид улс төрийн интитуцийн гажуудал, хямрал, чадавхгүй байдлын үр дүнд нэмж төрсөөр байдаг гэдэг.

Монголд яг л энэ жаягаар явж байна. Тэр ч бүү хэл, ийм улстөрчид нь сүрэглэчихсэн. Поп таван гишүүн ч гэх шиг хамтлаг аятай нэртэй болчихсон хэдэн гишүүн энэ УИХ-д байж л байна. Дээрх онолоор Монголд болохгүй байгаа бүх сэдвийг, бусдын зовлонг барьж авч шоуддаг Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарын таван нөхөр байдаг юм. Тэд гурван жил гаруй Монгол төрийг нооллоо. Хүссэн албан тушаалууддаа ч очлоо.

Тэдний нэг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэж нэг романтик нөхөр одоо засаг төрийг оролцуулсан үлгэр зохиогоод болохоо болилоо. Энэ этгээд хоёр жил гаруй “поп”-доод хэдхэн сарын өмнө дээрх албан тушаалд очсон. Яг нарийн тооцвол УИХ-ын гишүүн болоод 3.6 жил, ЗГХЭГ-ын даргаар ажиллаад 11 сар болж байгаа юм.

Тэгтэл өнөөдөр Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулсан гэчихсэн зурагтаар яриад сууж байх юм. Бүр Үндэсний телевизээр шүү.

Тэр хөтөлбөрөө өөрөө ойлгож байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Ярихгүй сэдэв алга. Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр нь судалгаа, тоо баримт ч харагдсангүй. Зүгээр л төсөөлөл. Судалгаа энэ тэр байхгүй. Дээхнийн хүүхдийн зуслан дээр үдэш нь цуглаад ярьдаг байсан “болсон явдал” шиг л юм ярих аж.

Яг үнэнийг хэлэхэд Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөөд, эсвэл солиороод байгаа шиг Монгол Улсыг 2050 он хүртэл 30 жилийн өмнөөс байтугай гурван жилээр төлөвлөхөд ч хүнд цаг үеийг бид туулж байна. Дээрээс нь дөрвөн жилийн цикльтэй улс төрийн сонгуультай улс 30 жилийг яаж харах нь сонин шүү. Маш муу юм гэвэл монголчууд жил бүр бондуудын өр гэж хэдэн сая ам.долларын өр төлнө. Тэдгээрийг төлөх гол хэрэгсэл болох зэс, нүүрсний үнэ ямар байхыг хэн мэдээд байгаа юм бэ. Л.Оюун-Эрдэнэ лав мэдэхгүй. Монгол Улсын 30 жилийн төлөвлөгөө гэдэг энэ залууд арай томдох бус уу. Засгийн том албан тушаалд хэдэн сар суухаар мэлмий нь нээгдээд, мэдлэг нь нэмэгдээд, хараа нь алсраад явчихдаггүй л юм бол ийм популизмыг эрүүл ухаантай хүн лав ярихгүй шүү.

Энэ этгээдийн ярьсан өөр бусад зүйлсийг энд дурдаад ч хэрэггүй. Ёстой цаг, цаасны гарз болно.

Хамгийн марзан нь Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн амралтын өдрүүд болохоор л Эмээлт, Нарантуул захууд, гэрийн хорооллоор гүйчихдэг. Тэнд сэм сэм уулзалт зохион байгуулж, 2050 он хүртэлх хөтөлбөрийг “босгож” авсан байгаа юм. Тэгэхдээ юу ч гэж ярьдаг юм, бүү мэд. Нээлттэй, ил хэлэлцүүлэг нэг ч болоогүйг бүгд мэднэ.

Ийм л учраас Монголын төр энэ мэтийн романтизм үнэртүүлсэн популист нөхдүүдээс салах ёстой. Хүн хэрэгтэй газраа байх ёстой. Мөрөөддөг газраа очоод романтизмыг хөгжүүлэх хэрэгтэй.

Уг нь романтизм гэдэг чинь урлаг байхгүй юу. XIX зууны эхэнд уран зураг, хөгжимд хүчтэй орж ирсэн. Энэ чиглэл тэр үед Францын хөрөнгөтний хувьсгалаас үүссэн гэдэг юм. Тэр хувьсгалын үр дүнд сэтгэл дундуур үлдсэн залуус тайтгарахын тулд энэ урсгалыг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, сэтгэл догдлолыг их гаргах эрмэлзлэл, нууц, далдын хүчийг бишрэх, дундад зууныг санагалзаж байсан зэрэг нь бодит амьдрал, хувьсгалт үзлээс холдуулж байсан гэдэг.

Тэгвэл өнөөдөр яг л энэ хэвээрээ хоёр зуун жилийн дараа Монголын улс төрд ороод ирчихсэн байна. Харамсалтай юм.

Хамгийн гол нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэдэг энэ романтик жаалын сонгууль харсан популизмыг УИХ хэлэлцэж Монгол төрийг баллах вий дээ. Ер нь тэгээд их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг. Бас иймэрхүү хүнд эрх мэдэл өгөх нь галзуу хүнд илд бариулсантай адил гэдэг билээ.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (202.131.250.130)
    Сонгууль угтсан шоу бвал алваа. Арай тийм тэнэг юм хийхгүй блгүй дээ.
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
    • хийнээ тоохгуй хийнэ Тэнэгээ тэнэг хун мэдэхуу тэгвэл ухаантай хун байна шд
      2020 оны 01 сарын 01
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 46 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 50 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 54 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 1 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 4 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 8 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 12 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 16 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 32 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 46 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 50 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 54 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 7 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 12 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 15 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 19 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 22 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 27 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 35 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top