x

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсооно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг 1 жилийн хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин:

-"2019 оны наймдугаар сарын 30-наас хойш 40 гаруй хүн 100 гаруй хоног ажиллаж, ашигт малтмалын зөвшөөрлүүдийг шалгаж нягталлаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2,889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 1,225 нь хайгуулынх, 1,664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл.

Зөвшөөрөл бүрийг нэг бүрчлэн 38 асуулгаар шалгасан. Лиценз бүр дээр маш тодорхой сан үүсэх боломжтой болсон учраас цагдаа, татвар, гааль, яамд гээд тал талд байдаг мэдээллүүдийг нэгтгээд мэдээллийн нэг сан бий болгох шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас байгаль орчин сүйдэх нөхцөл бүрдүүлж байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг даруйхан оруулж ирэхийг Д.Сумъяабазар сайдад үүрэг болголоо. 

Бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг мөн тогтож ярьсан. Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтийг зохицуулж байгаа 151 дүгээр тогтоолыг хүчингүй болгох асуудлыг яриад бичил уурхайн газар дээр ажиллаад шийдвэр гаргахаар боллоо. 

Ашигт малтмалын хууль бус олборлолтын үйл ажиллагааг таслан зогсоох ажлын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 

Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд орон нутгийн байгууллага, иргэдийн саналыг заавал тусгах тухай журмыг Засгийн газарт оруулж ирэхийг холбогдох албаныханд даалгалаа" гэв.

Одоогоор ашигт малтмалын хайгуулын 1,225 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаагаас 1999-2006 онд олгогдсон 76, 2007-2011 оны 314, 2012 оноос хойших 835 байна.

Мөн 257 тусгай зөвшөөрлийг өргөдлөөр, 605-ыг цахим өргөдлөөр, 167-г сонгон шалгаруулалтаар, 23-г дүйцүүлэхээр олгосон бол 2-ыг Цөмийн энергийн газраас ирүүлсэн, бусад 171 нь ашиглалтын зөвшөөрлөөс үлдээсэн, талбай нь хуваагдсан, нөхөн олгогдсон зэрэг тусгай зөвшөөрлүүд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 29 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 2 цаг 2 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 2 цаг 12 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 2 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 2 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 22 цаг 27 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top