x

Элчин сайд Шин Хайминыг Нийслэлийн 380 жилийн ойн медалиар шагналаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хятадын Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү Имин, Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Ван Мэн болон нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра нар байлцав.

Уулзалтын эхэнд талууд хоёр улсын хамтын ажиллагаа, нийгэм эдийн засгийн хүрээнд хийгдсэн олон төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцсан юм. Элчин сайд Шин Хайминий бүрэн эрхийн хугацаа дуусаж, нутаг буцаж байгаа бөгөөд тэрээр бүрэн эрхийнхээ хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа хуваалцлаа.

Элчин сайд Шин Хаймин “Би Хятад-Монголын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бие сэтгэлээ зориулж ажиллалаа. Цаашид дахин хоёр улсын хөгжлийн төлөө ажиллах боломж гарвал бие сэтгэлээ зориулах болно” хэмээв.

Хотын Захирагч С.Амарсайхан “Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд харилцан ашигтай олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ төсөл хөтөлбөрүүдэд эрхэм Элчин сайд таны оруулсан хувь нэмэр их бий. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт үр дүнтэй өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Уулзалтын төгсгөлд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж,  Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагналаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 31 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 2 цаг 4 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 2 цаг 14 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 2 цаг 33 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 2 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 22 цаг 29 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top