x

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан гэж хэн бэ?

Үргэлжлэл...

Манай нэг нэртэй нийтлэлч “Ордны бузар булай” гэдэг гарчиг тавиад, манай дарга нарын бузар булайг бичдэг баатар болох гээд гүүглээр хэсэг зуур хайлт хийсний дараа “би бичилтгүй битүү бичдийн байна” гээд дуусгасан байдаг. Арга тасарсан хүний үг...  

“Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан” гээд хайлт хийсэн чинь бас мундахгүй юмс гарч ирдэг юм байна гээч. Түүний талаар сонирхох, басхүү эргэн сануулах болсон шалтгаан нь саяхнаас мань эрийг Монгол Улсаас гадаад улс оронд суух Элчин сайдаар томилогдох гэж байгаа тухай чих дэлсэж эхэлсэн явдал. Чехэд суугаа Элчин сайд Н.Наранбатыг татаж, оронд нь түүнийг томилохоор яригдаж байгаа гэх мэдээ хэвлэлээр гарах болов. Хачирхалтай нь эргэн татагдаж байгаа, шинээр томилогдох гэж байгаа хоёр хүн нь хоёулаа “хар тамхины” хэрэгт холбогдож байсан, “асуудалтай” нөхөд юм байна.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалантай бид энэ оны дөрөвдүгээр сард буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэдгийг байгуулж байх үед эчнээ танилцаж байж. “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэдэг нэрийг холбооны анхдугаар Их хурлыг хийхээс  нэг сарын өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын 14-нд УБЕГ-т Б.Энх-Амгалан гэдэг хүний нэр дээр бүртгүүлжээ.

Энэ үед мань хүн Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд уг албанд 2017 оны арваннэгдүгээр сарын 12-нд томилогдсон байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш сарын дараа гэсэн үг. Тэгэхээр У.Хүрэлсүхийн хувьд “зам зуурын” юм уу, завсрын нэгэн биш бололтой.

Гэхдээ үүнээс өмнө буюу 2018 оны арваннэгдүгээр сард, одоогоос жил гаруйн өмнө ЖДҮХС-гийн хэрэг мандаж, МАН дотроо “ЖДҮ-чин”, “60 тэрбумчин”-гаараа талцаад “мандуулж” байх үед бас мань хүний нэр хальт тодроод, удалгүй сураг алдарсан байдаг юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ЖДҮ-чдэд хариуцлага тооцно” гэх хэлсэн тэр үед өөрийнх нь ахлах зөвлөхийн гарын үсэгтэй хоёр ч албан тоот ЖДҮХС-гийн баримт дотроос гарч ирсэн хэрэг.

“Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь "Тэгшрэх гурван эрдэнэ" болон "Мах мийт" зэрэг компаниудын төсөлтэй танилцаад ЖДҮХС-гаас зээл авахад яамны зүгээс бололцоотой арга хэлбэрээр дэмжих чиглэл өгснийг танд хүргүүлж байна" гэсэн утгатай. “Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан” хэмээн гарын үсэг зурж, ЗГХЭГ-ын нэр дээр албан тоот үйлдээд тухайн үед ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж асан Б.Батзоригт илгээсэн байдаг.

Үүний дараа “Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн лоббидсон ЖДҮ-ийн зээл хэнийх байсан бэ?” гэх асуудал босч ирж, багагүй дуулиан болсон ч “Албан бичигт нэр дурьдагдсан “Тэгшрэх гурван эрдэнэ” компани нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоод түүний ахлах зөвлөхтэй ямар ч холбоогүй. Мөн ЖДҮХС-гаас олгосон зээлд хамрагдаагүй болно” гэдэг няцаалтыг хийгээд л өнгөрсөн байдаг. Харин “Мах мийт”-ийн талаар хэн ч дуугараагүй. Бодвол зээлээ авсан биз.

Түүнчлэн Засгийн газрын 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлт, зөвлөмжид “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан тус банкнаас олгох зээлд нөлөөлөл үзүүлэхийг оролдсон” дурьдагдсан тухай ч хэвлэлээр мэдээлэгдэж байв. Өөрөөр хэлбэл, энэ Б.Энх-Амгалан гэдэг хүн Ерөнхий сайдад зөвлөхийн хажуугаар өөр олон байгууллагад зэрэг зэрэг “зөвлөж” ирсэн бололтой юм. Нэлээд “том толгойтой”, элдэв асуудалд оролцоотой нөхөр байх нь.

Ердөө хоёр сарын өмнө Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт “Нутгийн буян” хотхоны оршин суугчид тус байрны нийтийн эзэмшлийн талбай дээр 16 давхар орон сууцны барилга барихаар шөнөөр газар ухаж байгаа тухай хэвлэлээр заргалдаж байв. Түүний ард бас л Б.Энх-Амгалан гэх хүний нэр гарч байсан. Барилга барьж байгаа газар нь түүний эзэмшлийн газар гэсэн байна. Тус хотхоны оршин суугчид уг барилгын ажлыг эсэргүүцэж Хотын төлөвлөлтийн газарт гомдол гаргасан ч Хот төлөвлөлтийн газар, Мэргэжлийн хяналт хоёр бие бие рүүгээ чихсээр барилгын ажлыг эхлүүлжээ.

Хан-Уул дүүрэг уг нь “Эко дүүрэг” нэртэй, урьд нь тийм байсан хэдий ч одоо өмнөх нийгмийн үед тарьж ургуулсан, хадгалж хамгаалж ирсэн хамаг мод, бутаа, цэцэрлэгээ юу ч үгүй тайруулаад, барилгын компаниудад алдаад дуусч байгаа нийслэлийн хамгийн сүүлчийн “ногоон” дүүрэг. Нийтийн эзэмшлийн газар болох цэцэрлэг, тоглоомын талбайнуудыг бүгдийг нь хусч хаяад өндөр өндөр барилгууд босч байна. Ирэх хавар гэхэд замын урд хэсэгтэйгээ адилхан шороогоороо эргэсэн газар болох биз.

Б.Энх-Амгалан зөвлөлийн АТГ-т өгсөн ХОМ-ээс үзвэл чамгүй хөрөнгөтэй хүн юм билээ. Өөрийнх нь жилийн орлого 17 сая гаруйтай /зөвлөхийн цалин нь байх л даа/ ч гэр бүлийнх нь орлого тэрбум давсан. Мөн 1.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 1.0 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 500 сая төгрөгийн авлагатай гэж бичигдсэн байна. Бас Хятадын хөрөнгө оруулалттай Кэ Юан геологи, эрэл хайгуулын ХХК-тай хамтран ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Марта Майнинг” ХХК-ийн 10 хувийг эзэмшдэг тухай хэвлэлд мэдээлжээ. Уг компани нь одоо түүний хүү Э.Энх-Амарын нэр дээр бүртгэгдсэн байна. Товчхондоо, манай Ерөнхий сайдын “дургүй” болгоныг л хийдэг бололтой юм.

Нэг зүйлийн сануулахад үүнийг бичиглэх болсон шалтгаан нь Б.Энх-Амгалан гэдэг хувь хүний улыг шагайсан, эсвэл ухаж төнхсөн хэрэг ерөөсөө биш юм. Зарим хэвлэлд бичсэн шигээр “У.Хүрэлсүх гэдэг хүн зөвлөхөөсөө болоод унах вий” энэ тэр гэсэн болгоомжлол ч бас биш. Угаасаа У.Хүрэлсүх гэдэг хүн Монголын хоёр дахь хаан болчихоод байгаа нөхцөлд тэр хүний үг Монголд хууль гэсэн үг. Хуульгүйгээр хийж болдог олон зүйлийг өнгөрсөн хоёр жилд өөрөөрөө үлгэрлэсэн хүн шүү. Харин гол асуудал бол дээр өгүүлсэн Элчин нарын томилгоо болон хар тамхины асуудал.

Нэгдүгээрт Б.Энх-Амгалан гэдэг хүн эхлээд Польшид эрэн сурвалжлагдаж байсан хар тамхиныхаа асуудлаар шалгуулах ёстой. Монголын хуулийн байгууллагууд үүн дээр ажиллана гээд Гадаад харилцааны сайд нь өөрөө амласан. Дипломатуудын өдүүлж байгаа хам тамхины гэмт хэрэгтэй Тагнуул, цагдаатайгаа хамтарч ажиллана гэдгээ ч хэлсэн. Үүнийх нь хариу одоохондоо гараагүй байна, нэгдүгээрт.

Хоёрдугаарт өмнө хэдийн нэг улсад хууль бус наймааны асуудлаар эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг өөр нэг улсад Элчин сайдаар томилж болох уу? гэдэг асуулт.

Энэ бол Монгол Улсын нэр хүнд, гадаад бодлого, дипломат харилцаатай холбоотой асуудал. Эхнээсээ дипломатууд нь хар тамхины наймаанаас болж хилийн чанадад баригдаад, шүүгдээд, ял шийтгэлээ аваад эхэлчихсэн байхад араас нь дахиад нэг сэжиг бүхий этгээдийг томилно гэдэг байж болох асуудал мөн үү?

Одоохондоо “Б.Энх-Амгалан Чехэд Элчингээр явахгүй ээ. Ерөнхий сайд ч явуулахгүй гэдгээ хэлсэн” гэж байгаа боловч өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Энх-Амгалан нь өөрөө өнгөрөгч дөрөвдүгээр сард “Чехэд явмаар байна” гэдэг саналаа хэлсэн юм байна. Тэгэхээр явах уу, яах уу гэдгийг чухам Элчин зөвлөхүүд томилогдсоны дараа л мэдэж болох хэрэг юм. Тэр болтол ямартай ч энэ нөхрийг хараанаасаа алдаж лав болохгүй нь.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 58 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 2 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 7 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 14 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 16 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 21 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 24 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 28 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 45 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 59 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 2 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 6 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 19 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 25 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 27 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 32 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 34 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 40 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 47 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top