x

"НДШ-д тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна. Төсвийнхийг хүлээж авахгүй"

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн ирэх оны төсвийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд тавьсан хориг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын талаарх мэдээллийг сонссон байна.

Хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-2020 оны төсвийн тухай хууль болон Ирээдүй өв санд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Харин нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хуульд хориг тавьсныг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан бол хоригийг хэсэгчлэн хүлээн авч болно гэсний дагуу дээрх шийдвэрийг гаргаад байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

-Ерөнхиийлөгч арванхоёрдугаар сарын 3-нд Өмгөөллийн тухай хуульд хориг тавьж байгаагаа мэдэгдсэн. Нэг салбарт давхардсан чиг үүрэгтэй холбоод байх ёсгүй гэж Ерөнхийлөгч үзсэн. Харин бүлэг хэлэлцээд Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбоо тус тусдаа байх ёстой гэж үзээд хоригийг хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан. Өмгөөлөгчдийн холбооноос Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор МАН-ын бүлгийн даргад бичиг ирүүлсэн. Өөр, өөр чиг үүрэгтэй хуульчдыг нэг байгууллагад харьяалуулж байгаа нь буруу. Олон улсын суурь зарчимтай зөрчилдөж байна гэсэн утга бүхий байр суурийг илэрхийлж бичиг ирүүлсэн.

-Хөрөнгө оруулалтын төсвүүдэд тавьсан хоригийг хүлээж авахгүй гэж байгаа үндэслэл нь юу вэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх хоригийг хүлээж авах юм байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Д.Тогтохсүрэн:

-Төсвийн тухай хууль батлагдчихсан. Аймаг, нийслэлийн ИТХ хуралдаад төсвөө баталчихсан. Нэгэнт орон нутгийн хурлууд хуралдаад төсвөө дараагийн шатны байгууллагууд руугаа явуулчихсан учраас төсвийн тухай хуулийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. 

Их хурлаас шийдвэр гарсны дараа Төсвийн байнгын хороо хуулийн төсөл боловсруулж оруулж ирнэ. Хоёр хувийг байхгүй болгох, үйлчлэх хугацааг хойшлуулах, хувь хэмжээг багасгах уу гээд тодорхой шийдвэрийг гаргана. Мөн 100 гаруй тэрбум төгрөг дутахыг хуульд өөрчлөлт оруулж шийднэ. ОУВС-тай хэлэлцээр хийнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 1 цаг 24 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 2 цаг 57 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 3 цаг 7 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 3 цаг 26 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 3 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 23 цаг 22 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top