x

Л.Энх-Амгалан: Том мажоритари тойрогт 26 хүн дугуйлах өөр хувилбар бий

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд "Сонгогч томсгосон мажоритари тойрогт нэр дэвшигчдээс нэг, өөрийн хамаарч буй жижиг тойргоос нэг, нийт хоёр нэр дэвшигчийг дугуйлах"-аар тусгасан нь гишүүдийн дунд маргаан дагуулаад байна. 

Энэ тохиолдолд томсгосон тойрогт тухайн намаас дэвшсэн бүх нэр дэвшигчийн авсан саналыг нэмээд, нийт авсан саналд нь дүйцүүлэн УИХ-д суудал хуваарилахаар бичсэн нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүг бухимдуулав. Хэлэлцүүлгийн үеэр хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "У.Хүрэлсүх гэдэг хүн 500 мянган хүний санал авч болно" хэмээн хэлсэн бөгөөд энэ тохиолдолд У.Хүрэлсүхийн авсан саналаар намынх нь нэр дэвшигчид шууд сонгогдох боломж бий болоод байгаа юм. Үүнийг О.Баасанхүү гишүүн "Нэг ч санал аваагүй нэр дэвшигч "намын авсан санал" нэрээр УИХ-д сонгогдох боломж байна" хэмээн шүүмжлэв. 

Харин ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан "Хуулийн төсөл хоёр хувилбартай явж байгаа. Томсгосон тойрогт 26 нэр дэвшигчийг дугуйлах боломж бий" хэмээн хариулсан авч СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн энэ тухайд "26 нэр дэвшигчийг дугуйлах нь нэр цаг хугацааны болоод техникийн хувьд боломжгүй" гэв. 

Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Бүх нэр дэвшигчдийн авсан саналын нийлбэр дүнгээр нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцно" гэсэн нь саяхан баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан "шууд сонгох" зарчмыг үгүйсгэж байна. Үндсэн хуулиар хориглосон зарчмыг Сонгуулийн хуулиар хийж болохгүй" хэмээн шүүмжлэв. 

Хэлэлцүүлгийн эцэст УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи дэмжиж, эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 13 цаг 20 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 24 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 28 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 35 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 38 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 42 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 46 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 49 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 19 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 24 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 27 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 41 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 49 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 56 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 1 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 8 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top