x

Д.Одбаярыг Солонгос дахь монголчуудаас уучлалт гуйж, Цэцийн гишүүнээс огцрохыг шаардав

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдэлээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, Цэцийн гишүүнээс огцрохыг шаардаж, мэдээлэл хийлээ.

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдлийн зохицуулагч Э.Аззаяа:

-"Иргэд, олон нийтийн зүгээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярын ёс зүйгүй үйлдэлд хариуцлага хүлээлгэхийг шаардсан. Түүний холбогдсон хэрэг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ичгэвтэр байдалд оруулаад зогсохгүй, ажил амьдралд нь бодитойгоор хохирол учрах болсон талаар албан бичгийг "БНСУ дахь эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо"-ноос бидэнд ирүүллээ.

Д.Одбаяр нь цэцийн даргын албан тушаалаа өгөөд цэцийн гишүүний ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа нь ёс зүйгүй, ҮХЦ-ийн гишүүний өндөр нэр хүндийг уландаа гишгэж, олон нийтийн дургүйцлийг маш их хүргэж байгаа. Нөгөө талаар Монгол Улсын хуулийн орчин бэлгийн дарамт үзүүлэгчдэд хариуцлага тооцож чадахгүй байгаад бухимдаж байна. Ийм үйл явдал Монгол Улсад болсон бол хохирогчийг буруутгаад, ялангуяа эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай дарамтлагчид хариуцлагаас бултаад гарах боломж байсаар байгаад бид харамсаж байна" гэв. Тус нэгдлээс дараах гурван шаардлагыг танилцууллаа.

-Д.Одбаярыг цэцийн гишүүнээс өөрийн хүсэлтээр огцрох,

-Олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагааж, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ичгэвтэр байдалд оруулсныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйх,

-Бэлгийн дарамтлагчдад Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар ёс зүйн хариуцлага тооцдог болохыг шаардаж байгаагаа бичгээр илэрхийллээ. 

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдлийн гишүүн Х.Номингэрэл:

Тэрээр, "Манай улсад дуулиан шуугиан тарьсан асуудлууд өдөр бүр гарч байдаг. Үүнээс болоод заавал эцсийг нь үзэж шийдэрвэрлэх ёстой асуудлууд орхигдох тохиолдол ажиглагддаг. Тиймээс бид дахин хэргийг сөхөж ярьж байна.

Д.Одбаяр гэдэг хүний хувьд нэгдүгээрт бэлгийн дарамт үзүүлсэн, мөн архидан согтуурч, биеэ хянах чадваргүй байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол бэлгийн дарамт болсон эсэхээс үл шалтгаалан Монгол Улсын шүүх байгууллагын хамгийн дээд албан тушаалыг хашиж байгаа энэ хүн олон нийтийн дунд архидан согтуурна гэдэг бол ёс зүйн зөрчил. Гэтэл Цэцийн даргаас чөлөөлөгдөөд гишүүнээрээ үлдэж байгаа нь ард түмнийг хуурч байгаа хэлбэр. Үүнийг бид мартахгүй, цаашдаа ч дуугарсаар байх болно. Бэлгийн дарамтыг Цэцийн дарга хийж болохгүй, Цэцийн гишүүн хийж болдог гэсэн зүйл байхгүй" гэв.

Сануулахад, 2015 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, хуульчилсан ч МАН УИХ-д үнэмлэхүй олонхи болсны дараа буюу 2017 онд уг заалтыг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн даргын гаргасан дээрх ёс бус үйлдэл хуулиар хамгаалагдсан гэсэн үг. Цэцийн тухай хуульд зааснаар ҮХЦ-ийн гишүүнийг огцруулах хоёрхон үндэслэл байгаа нь гэмт хэрэг үйлдэж байхад газар дээр нь нотлох баримттайгаар баривчилсан, эсвэл гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүхээр тогтоосон үед л боломжтой юм. Харин өнөөдрийн бий болсон нөхцлийн тухайд Цэцийн гишүүн ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй өгөх боломж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (43.242.243.165)
    Манай томчууд биднийгээ ч угаасаа дээрлэхээд сурчихсан хүмүүс. Харин газар ажиллаж амьдарч яваа иргэддээ гай болж байх ч гэж дээ.Одбаяр огцрох хэрэгтэй.
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 1 цаг 25 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 2 цаг 58 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 3 цаг 9 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 3 цаг 27 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 3 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 23 цаг 23 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top