x

800 Хятад хийгээд Л.Оюун-Эрдэнэ даргын “ПОП” шийдэл

Монгол Улсад түр оршин сууж, цахим орчинд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан гэх 800 орчим хятад иргэнийг цагдаа, тагнуулынхан баривчилж, албадан гаргасан билээ.

Энэхүү дуулианы эргэн тойронд, тэдгээр хүмүүст хэн, ямар шалтгаанаар виз олгосон, монголын үүрэн телефоны дугаарыг яаж олж авсан, өндөр хүчин чадалтай нөүтбүүк, гар утсаар тэд юу хийх гэж байв гээд олон асуудал хөвөрсөн.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэхдээ, “Алтанбулаг болон Цагааннуур чөлөөт бүсийн дарга, Засгийн газрын өндөр түвшний сайд дарга нартай аравдугаар сарын 12-15-ны хооронд уулзалт зохион байгуулжээ. Тэд Монгол Улсын чөлөөт бүс дээр Хятадууд орж ирж цахим казино ажиллуулах эрхзүйн боломжтой тухай асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд туршилтын журмаар 800 хятадыг Монгол Улс руу оруулж ирсэн. Тэднийг оруулж ирэх ажиллагааг Засгийн газар бүх түвшиндээ мэдэж байсан, ТЕГ-ын даргын түвшинд ч мэдэж байжээ.

Энэ санамсаргүй зүйл биш. Үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаан дээр энэ асуудлыг нууцаар авч хэлэлцсэн. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны түвшинд явж байна. Баривчилгаа эхлэхийн урд өдөр зохион байгуулсан Уул, Баяраа гэх хоёр иргэн нь зугтаж яваад Замын-Үүд дээрээс баригдсан байна. Энэ хоёр хүн одоо Ганцхудагт хоригдож байна. Ер нь Монгол Улсын Засгийн газар холбогдох хятад иргэдтэй уулзаж, Камбож болоод Зүүн өмнөд Азид цахим казино нэртэй цахим луйврын ажиллагаа явуулдаг нөхдийг монголд оруулж ирж, монголын чөлөөт бүсэд ажиллуулах боломжийг судалж, туршилтын журмаар энэ хүмүүсийг оруулж иржээ. Харамсалтай нь нөгөө хүмүүс нь Чөлөөт бүс дээр хийх хөрөнгө оруулалтаа хийгээгүй. Засгийн газарт амласан шаардлагатай үүрэг даалгавраа биелүүлээгүй учраас хятадуудыг хөөн гаргаж, жүжиг тоглосон байна” гэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн мэдээлж буйгаар “800 хятад иргэний асуудлыг Засгийн газар мэдэж байсан, жүжиг тоглосон” болж таарсан юм. Ингээд нөхцөл байдал буруу тийшээ эргэж эхэлмэгц Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт хариу мэдэгдэл хийсэн.

Тэрбээр: “БНХАУ-ын Эрээн, Хөх хотод аяллын олон виз олгож байгаа нь тогтоогдсон. Энэ асуудлыг газар дээр нь ажиллан шалгасан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар үр дүнг нь танилцуулна. Цаашид Гадаад Хэргийн Яам хариуцдаг байсан энэ визийг Гадаадын иргэн харьяатын газар луу шилжүүлнэ. Аялал жуулчлалын визийг аль ч улсад хөнгөрүүлсэн журмаар олгодог ч манайд өөр нөхцөл байдал тулгарсан учраас өмнөхөөсөө илүү цаг хугацаа зарцуулна, системээр ороод тухайн гадаад иргэний санхүүгийн мэдээлэл болон бусад мэдээллийг шалгадаг болно” гэсэн байдаг.

Гэвч түүний энэхүү мэдэгдэл ээлжит нэгэн “попрол” нь байсан бололтой. Учир нь Л.Оюун-Эрдэнэ даргын зааварчилгааг салбар яам, холбогдох газрууд нь мэдээ ч үгүй сууна.

800 хятад иргэн монголд орж ирсэн цаад учрыг одоо хүртэл монголчууд сайн ойлгоогүй байгаа. Явсаар байгаад энэхүү асуудал Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болсон гэх таамаг гарч ирмэгц Л.Оюун-Эрдэнэ дарга энэхүү асуудлыг шийдвэрлэхээр “ханцуй” шамлан орсон юм. Түүний шийдэл бол, “Виз олгож буй консулын газрууд Гадаад хэргийн яамнаас зөвшөөрөл авч байсныг болиулаад Гадаадын иргэн харьяатын газраас авдаг болгох” гэнэ.

Чухамдаа, нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй утга дүйж байх шиг. Энэ хооронд ямар их чанарын өөрчлөлт орох талаар одоохондоо бид мэт нь сайн төсөөлөхгүй сууна.  Ямартаа ч, энэ Засгийн газар, МАН-ын дарга нар, поп улстөрчдийн асуудлыг шийдэх өвөрмөц шийдлүүдийн нэг энэ байлаа гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • АРД (202.9.47.8)
    ХЯТАДУУДЫГ ОРУУЛАХ ТОГЛООМОО ТОГЛООД Л ХАХУУЛАА АВААД БАЙ ТЭД НАР МӨНГӨӨР ХАХУУЛДАЖ ХООРОНД НЬ ЗОДОЛДУУЛЖ БАЙГААД ГАЗАР НУТАГЫГ ЧИНЬ БАЯЛАГТАЙ НЬ ҮНЭГҮЙ АВАХАА МЭДЭЖ БАЙГАА УДАХГҮЙ ХООРОНД НЬ ЗОДОЛДУУЛАХ ХЭРҮҮЛИЙН АЛИМЫН ЭХИЙГ НЬ ХЯТАД УЛС ХЭН ХИЧНЭЭН САЯ, ТЭРБУМ ТӨГРӨГ ХАХУУЛД АВСНЫГ НЬ НЭР УСТАЙ НЬ ЗАРЛАНА ГЭСЭН 100 ГАРАН ИХ ХУРАЛЫН ГИШҮҮД НЭР УСТАЙГАА ХАМРАГДАЖ ТӨРИЙН САЙД ДАРГА ХУРГАН ДАРГУУД БҮГД ИЛ БОЛЖ ХООРОНДОО ХЭРҮҮЛЭЭ ХИЙНЭ ТЭГЭЭД 20-30 ЖИЛИЙН ДАРАА ХЯТАД ШААХАЙТАНГУУД ЭНЭ БОЛ МИНИЙ ТӨРСӨН НУТАГ ГЭДЭГ ШҮЛЭГ УНШААД ЭХЛЭХ БАЙЛГҮЙ...
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.21.242)
    Манайхан болсон худалаа хуурч оруулаж ирээд хэдэн борын салгаж авчихгүйюудаа
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.141.179)
    Хуулийн. Байгуулга. Ажиллаа хийдэггүй газар бнаа
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 13 цаг 14 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 18 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 23 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 30 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 32 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 37 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 40 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 44 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 1 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 19 цаг 15 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 18 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 22 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 35 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 41 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 43 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 48 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 50 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 56 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 3 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top