x

Байгаль хамгаалагчид дэлхийн байгаль хамгаалагчдын чуулганд оролцлоо

Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид Непал улсын Саураха хотноо зохион байгуулагдсан Дэлхийн байгаль хамгаалагчдын есдүгээр чуулганд амжилттай оролцлоо.

Олон улсын Байгаль хамгаалагчдын холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг тус чуулган нь дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй байгаль хамгаалагчдад тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэх, ололтыг түгээх, сайн туршлага, мэдлэгийг хуваалцах зорилготой бөгөөд энэ жил анх удаа Ази тивд зохион байгуулагдсанаараа мөн хамгийн олон улсын буюу 70 орны 550 байгаль хамгаалагчид оролцсоноороо онцлог байв.

Нийт байгаль хамгаалагчдын 82% нь амь нас эрсдэх аюултай нөхцөлд ажиллаж байгаа ба 2009-2019 онд нийтдээ 1,027 байгаль хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан байна.Олон улсын хэмжээнд хууль бус мод бэлтгэл, хууль бус ан, байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт өнөө хир явагдсаар байгаа тул эдгээртэй тэмцэхийн тулд 2019 оны чуулганаар байгаль хамгаалагчдын нийгмийн хамгаалал, аюулгүй байдал, чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, ажиллах нөхцөлийг сайжруулах, технологи ашиглалтыг сайжруулах, эмэгтэй байгаль хамгаалагчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг үндсэн 7 сэдвийг хэлэлцэв.

Энэ удаагийн чуулганы оролцогчдын 40 гаруй хувийг эмэгтэй байгаль хамгаалагчид эзэлж байв. Зохион байгуулагч Непал улсын Засгийн газар сүүлийн арван жилийн хугацаанд ховор, нэн ховор амьтны хууль бус антай амжилттай тэмцэж, 2011 оноос хойш хирс, заан, бар зэрэг амьтдын хууль бус ангийн тоог тэглэж чадсан нь тус чуулганыг зохион байгуулах орноор сонгогдох зүй ёсны үндэслэл болжээ.

Чуулганы үеэр болсон онцлох үйл явдлын нэг нь Нийслэлийн Байгаль орчны газраас 2018 оноос эхлэн Олон улсын Байгаль хамгаалагчдын Кампус сантай хамтран Улаанбаатар хотод бэлтгэсэн цахим сургалтын модулийн нээлт байлаа. Цахим сургалтын материалуудыг олон улсын байгаль хамгаалагчдын сургалтад үндсэн гарын авлага болгон ашиглах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 1 цаг 3 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 1 цаг 7 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 1 цаг 10 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 42 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 59 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 18 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 4 цаг 5 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 27 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 36 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 44 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 56 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 5 цаг 5 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 5 цаг 8 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 13 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 16 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 51 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top