x

Нийслэлийн нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглолоо

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар хориглолоо. Шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар гаргажээ.

Хар шороо нь нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан бөгөөд хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж 1998 оноос эхлэн Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс жил бүр 3,000-4,000м.куб хар шороог олборлож ирсэн. Хар шорооны олборлолт хийгдсэн тохиолдолд нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч маш удаан хугацаанд нөхөгдөж бүрэлдэн бий болдог онцлогтой байгалийн үнэт баялаг юм.

Улаанбаатар хот өргөжин тэлэхийн хэрээр цэцэрлэгжүүлэлт болон ногоон байгууламжийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа боловч байгалийн шавхагдах баялаг болох хар шорооны нөөц барагдаж цаашид ашиглах, олборлох боломжгүй болж байна. Хар шороог ногоон байгууламжид ашиглаж байгаатай холбогдуулан зөвшөөрөлгүй газар ухаж олборлох хууль бус үйлдлүүд өсөн нэмэгдэх болсон. Ингэснээр газрын хэвлийн нөхөн сэргээлт орхигдож, үржил шимгүй шар шороон хөрс бий болж ургамлан бүрхэвч доройтон хавар, намрын улиралд шороон шуурга үүсэх, тоосжилт бий болох нэг үндсэн шалтгаан болж байгаа юм.

Судалгааны дүгнэлт:

2018 онд Нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх хар шорооны нөөцийн судалгааг явуулсан. Судалгааны дүгнэлтээс үзвэл сүүлийн жилүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас Улаанбаатар хотын хөрсний 13.6 хувь нь ямар нэг хэмжээгээр эвдэрсэн бол нийт эвдэгдсэн талбайн 70.1 хувь нь хүчтэй доройтон цөлжсөн байдалтай байна. Энэ үйл явц цаашид ч нэмэгдэх магадлалтай тул хар шорооны олборлолтыг нэн даруй зогсоох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргасан.

Дээрх судалгааны дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Байгаль орчны газраас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, ногоон байгууламжийн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд нийслэлийн ногоон бүсээс хар шороон хөрсийг олборлож хотын ногоон байгууламжид ашигладаг байдлыг өөрчилж, цэцэрлэгжүүлэлтэд цаашид лаг болон бусад органик гаралтай бордоог ашиглах нь зүйтэй гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Үүний дагуу холбогдох яамд болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хар шороон хөрсийг орлуулах шинэлэг арга аргачлал, технологийг туршин нэвтрүүлээд байна.

Барилга, хот байгуулалтын яамтай хамтран Төв цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан бордоо гаргах төслийг “Ховд тул” ХХК, “Эко тайхи” ХХК-иуд хэрэгжүүлж, уг бордоог Нийслэлийн Байгаль орчны газраас хэрэгжүүлж буй ойжуулалтын төслүүдэд ашиглаж эхэлсэн.

Сүүлийн жилүүдэд шинэлэг технологийн дагуу цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжид ашиглах бордоог хүнсний хаягдал, үртэс, сангас, бууц, малын яс, лагаас гарган авах технологи амжилттай нутагшиж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэр нь хаягдлыг баялаг болгож эдийн засгийн эргэлтэд оруулах, орчны доройтол үүсгэж буй эх үүсвэрийг доройтол бууруулах арга технологи болгон хувиргах, хэрэглэгчид хар шорооны ашиглалтаас татгалзаж байгалийн гаралтай бордоонд шилжихэд чухал ач холбогдолтой гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 1 цаг 5 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 1 цаг 9 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 1 цаг 11 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 44 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 2 цаг 1 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 20 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 4 цаг 7 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 28 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 38 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 46 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 58 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 5 цаг 6 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 5 цаг 10 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 14 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 18 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 53 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top