x

А.Ундраа: Шинжлэх ухааны салбарын бүтцийг илүү оновчтой болгох ёстой

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.

-Шинжлэх ухааны салбарын ажилтнуудын анхдугаар их хурал болж, салбарын өнөөгийн болоод ирээдүйн өнгө төрхийг ярилцлаа. Эрдэмтэн хүний хувьд та Монголын шинжлэх ухааны салбарын хөгжлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Шинжлэх ухааны салбарын ажилчдын анхдугаар их хурлаар ерөнхий болон салбар хуралдаанууд зохион байгуулж, олон асуудлыг ярилцлаа.

Өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын шинжлэх ухааны хөгжил салбар бүрээр харилцан адилгүй байна. Зарим салбарын хувьд дэлхий нийтийн хөгжилтэй мөр зэрэгцэж, магадгүй түүнээс ч илүү урагшилсан байх.

Тухайлбал, антропологи, археологи, геологийн шинжлэх ухааны чиглэлээр манай улс боломжийн түвшинд хүрсэн. Эдгээр чиглэлийн судалгаа шинжилгээний ажил чамлахааргүй түвшинд байгаа. Мөн хөдөө аж ахуй, уламжлалт мал аж ахуйн салбарын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг харахад сайн түвшинд байна. Ер нь, шинжлэх ухааны хөгжлийн одоогийн нөхцөл байдлыг хэтэрхий ерөнхийлж ярих нь зохимжгүй.

Учир нь, шинжлэх ухаан бол маш өргөн хүрээтэй ойлголт. Үүний илрэл Шинжлэх ухааны салбарын ажилтнуудын их хуралд оролцож байгаа эрдэмтдийн ажиллаж буй салбар маш өргөн хүрээтэй байгаагаас харагдана. Салбар бүрийн эрдэмтэд ингэж чуулж, шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлого, хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар ярилцаж байгаа нь сайшаалтай.

-Хурлаар ажилтнуудын нийгмийн асуудал, төсөв санхүүд анхаарах шаардлагатай талаар нэлээд ярьсан. Та АНУ-ын судалгааны хүрээлэнд ажиллаж, Стэнфордын их сургуульд багшилж байсан учраас гаднын улсууд шинжлэх ухааны салбартаа хэрхэн анхаардгийг сайн мэдэх байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хурал, зөвлөгөөнийг өргөн хүрээнд явуулж, олон санал санаачилга гаргаж байгааг дэмжиж байна. Эрдэмтэд шинжлэх ухаанд асар их боломж байгаа хэр нь ашиглаж, эрчимтэй хөгжүүлж чадахгүй, төрөөс баримтлах бодлого нь хэрэгжихгүй, ажилчдын ажиллах орчин нөхцөл, хөдөлмөрийн үнэлгээ хангагдахгүй байгаа гэх мэт асуудлыг хөндөн ярьж байна. Энэ маш чухал асуудал.

Харин миний санаа зовж буй нэг асуудал байна. Юу вэ гэвэл их гоё агуулгатай хурал хийгээд өнгөрөх нэг хэрэг. Харин хэлсэн ярьснаа ажил хэрэг болгох нь л хамгийн чухал.

Өөрөөр хэлбэл, энэ мэт хурлаар битгий улс төрийн шоу хийгээд өнгөрөөсэй, ярьсан хэлсэн бүхнээ ажил хэрэг болгоосой гэж хүсэж байна. Үүнээс гадна салбарын бүтэц, барилга, тоног төхөөрөмжөөс гадна хүний нөөцийн бодлогод анхаарах нь чухал. Мөн гол хүчээ олон тийш сарниулах биш нөхцөл бололцоондоо тулгуурлаж, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон түүндээ гол хүчээ зориулах шаардлагатай байна.

Би Ливерморийн үндэсний хүрээлэнд ажиллаж байсан. Энэ хүрээлэнгийн жилийн төсөв 2.2 тэрбум ам.доллар, нийт 8,000 орчим ажилтантай. Хүрээлэн дотор математик, хими, физик, биологи, биотехнологи, лазерын шинжлэх ухаан гээд олон салбарын хүмүүс хамтарч ажилладгаас салбар хоорондын уялдаа холбоог хангадаг нь харагддаг байсан.

Тиймээс бид одоо математик, физикийн гэх мэт хүрээлэнг тусад нь байлгах нь зөв үү гэдгийг бодох хэрэгтэй. Салбаруудаа нэгтгэж, хоорондын уялдаа холбоог сайжруулан ажиллах нь чухал алхмуудын нэг.

Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны цогцолбор хүрээлэн байгуулснаар олон талын ашигтай. Жишээлбэл, “Тавантолгой түлш” компанийн түлшинд хими, физик, дулааны шинж чанар, агуулга гээд бүх талаас нь шалгаж үзэх бүх бололцоо манай эрдэмтдэд бий.

Эрдэмтдийн дүгнэлтэд үндэслэн цаашид боловсронгуй болгох арга замаа хайх ёстой гэж бодож байна. Ерөнхийдөө шинжлэх ухааны салбарын бүтцээ илүү оновчтой болгох шаардлага нэн тэргүүнд тулгамдаж байгаа юм.

-Шинжлэх ухааны салбарын хөгжилд төр засаг анхаарахгүй байгааг нэлээд хэдэн жил шүүмжиллээ. Харин энэ удаа төр засгийн удирдлагууд шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилж, илүү их анхаарахаа хэлж байна. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд төр засгаас ямар бодлого баримтлах нь зөв бэ?

-Шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд бидний тууштай ажиллаж байгаа нэг зүйл нь томоохон их сургуулиудыг судалгааны чиглэл рүү хөтөлж байгаа. Стэнфордын их сургуулиар жишээлбэл бакалаврын түвшний оюутны тоо нийт оюутны 40 орчим хувь, үлдсэн нь магистр, докторын түвшний оюутнууд бий. Судалгааны сургууль учраас магистр, докторын түвшний оюутнууд олон байдаг.

Үүнээс гадна аж үйлдвэр, бизнес технологийг зөвхөн төрийн гэхгүй хувийн хэвшлүүдийн санхүүжилтийн механизмаар хөгжүүлдэг жишиг бий. Судалгааныхаа төсвийн нэлээд хувийг хувийн хэвшлийн эх үүсвэрээр бүрдүүлдэг гэж болно. Тиймээс шинжлэх ухааны судалгааг сайжруулъя гэвэл улсын төсвийг эрчимтэй нэмэгдүүлэхээс гадна хувийн хэвшлүүдийн хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай.

Үүн дээр сайн гэж хэлж болох жишээ олон бий. Харин хувийн хэвшлүүд судалгаанд зориулж хөрөнгө санхүүгээ гаргалаа гэхэд үүнийг нь төрөөс анхаарч, урамшуулал, татварын хөнгөлөлтийн механизм гэх мэтээр эргээд хувийн хэвшилдээ ашигтай байх боломжуудыг нээж өгөх хэрэгтэй байна. Зөвхөн улсын төсвөөр судалгаа явуулахад хүндрэлтэй.

-Та салбарын ойрын болон хэтийн төлөвт зохистой ямар шийдвэрүүд гараасай гэж бодож байгаа вэ?

-Олон хүн шинжлэх ухаан чухал гэдгийг сайн ойлгож байгаа. Их хурлыг “Хандлагаа өөрчилье” гэсэн уриан дор зохион байгуулсан. Энэ уриаг би улстөрчдөд зориулсан гэж ойлгож байна. Тэгэхээр улс төрийн шийдвэр гаргах түвшинд хандлагаа өөрчилж, бодитой, дорвитой ажил хийж чадах уу, үгүй гэдгийг харах нь зөв. Үг хэлэх нь нэг хэрэг. Үгээ үйлдлээр баталгаажуулах нь маш чухал.

МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт шинжлэх ухаан, технологийн судалгаа, инновацид зарцуулах санхүүжилтийг тав дахин нэмэгдүүлнэ гэж заасан. Олон улсын жишгээр шинжлэх ухаанд улсын төсвийн хоёр хувь гаруйг нь зарцуулж байж тухайн улсын шинжлэх ухааныг дорвитой санхүүжилт авч байна гэж тооцдог.

Энэ үзүүлэлтэд хүрч чадсан уу, үгүй юү, 2020 оны улсын төсвийн төсөлд хэдэн хувийг шинжлэх ухаанд зориулахаар тусгасан байна вэ гэдгээс Засгийн газрын үг, үйлдэл хоёр нийцэж байгаа эсэх нь харагдах юм.

-Ярилцлагын сэдвээ өөрчилье. УИХ-ыг тараах бичигт 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл байгаа. Таны хувьд УИХ-ыг тараах санаачилгыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. УИХ-ыг тараавал ямар нөхцөл байдал үүснэ гэж байгаа вэ?

-УИХ-ын ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болох учраас үүнээс өмнө ээлжит бус сонгууль явуулж эмх замбараагүй байдал үүсгэх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Тиймээс би УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулах асуудлыг дэмжихгүй.

Хэдхэн сарын дараа ард түмнээр дүнгээ тавиулах гэж байж, нийгэмд замбараагүй байдал үүсгэх хэрэггүй. Нөгөө талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээс асууна гэж амласнаараа санал асуулгаа явуулах ёстой гэсэн байр суурьтай байна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top