x

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв

 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн явц, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцов.

Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсад бүрэн эрхийн хугацаандаа ажиллах хугацаандаа хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийг дэмжих, байгаль орчны салбарын шинэчлэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хатагтай Матилда Димовскад талархал илэрхийллээ. Тэрбээр Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан үйл ажиллагааны ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилтыг тодорхойлоход чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэв.

Мөн байгаль хамгаалал, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, эрх зүйн шинэчлэлийг тууштай дэмжиж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулсныг үнэлжээ.

Үүний нэг тод жишээ болгон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулах болон Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр /NDC 3.0/-ийн зорилтыг шинэчлэн тодорхойлоход НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс үзүүлсэн бодлогын болон техникийн бодит дэмжлэгийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/-ын бэлтгэл ажлын хүрээнд техникийн зөвлөх ажиллуулах, сайн дурын ажилтнуудыг бэлтгэх, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тусгай павильон болон зэрэгцээ үйл ажиллагааг зохион байгуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн түншүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үзүүлж буй идэвхтэй дэмжлэгт нь талархал илэрхийлж, энэхүү хамтын ажиллагаа хурлыг амжилттай зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.

Хатагтай Матилда Димовска уулзалтын үеэр, "Монгол Улсад ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан" хэмээн онцолж, Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн чухал, итгэлтэй түнш орнуудын нэг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд бодит үр дүнд хүрч байгааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр бүрэн эрхийн хугацаандаа ногоон хөгжлийн шилжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, малчдын амьжиргааг дэмжих, бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүнг онцлон тэмдэглээд, эдгээр сайн туршлага, бодит үр дүнг UNCCD COP17 хурлын хүрээнд олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэх нь чухал болохыг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаагаа амжилттай өндөрлүүлж буй хатагтай Матилда Димовскад эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн амжилт хүсэн ерөөлөө. Мөн Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон жилийн түншлэл цаашид улам бэхжин хөгжиж, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх үйлсэд түүний оруулсан хувь нэмэр өндөр үнэлэгдсээр байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top