НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна.
Байгаль орчны салбарынхны дуу хоолойг дэлхий дахинаа зарлан тунхагладаг хамгийн том индрүүдийн нэг тус бага хуралд одоогоор 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч хүрэлцэн ирэхээр бүртгүүлээд байна.
СОР17 бага хурал нь Монгол Улсын хувьд олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын зэрэгцээ цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, тогтвортой газрын менежментийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилга, сайн туршлагаа дэлхий нийтэд танилцуулах чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлого, зорилтыг олон улсын түвшинд уялдуулах гол алхам энэхүү бага хурал байх болно.
Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org/
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ



