x

Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ

Сонгуулийн сурталчилгааны үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулсан хуулийг Японы парламент баталжээ. Уг баримт бичигт нэр дэвшигчдийн талаар худал мэдээлэл түгээхийг хориглосноос гадна, хиймэл оюун ашиглан бүтээсэн контентуудыг нийтлэхэд мөрдөх шинэ шаардлагыг тусгасан байна. 

Энэхүү хууль нь сонгуулийн ил тод байдлыг дээшлүүлэх, үг хэлэх эрх чөлөөг хамгаалах, мөн иргэдийг нэр дэвшигчдийн талаарх бодит мэдээллээр хангахад чиглэжээ. Мөн нийгмийн сүлжээний платформуудын операторуудад сонгуулийн үеэр худал мэдээлэл түгээхийг хязгаарлах арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.

Эдгээр шаардлагыг хэрэгжүүлэх зөвлөмжийг Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яам боловсруулж, хэрэгжилтийн талаарх тайланг жил бүр нийтлэх ажээ. Гэхдээ шинэ журмыг мөрдөөгүй платформуудад хариуцлага тооцох заалт хуульд тусгагдаагүй тул шинжээчид үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт эргэлзэж байна. 

Мөн хиймэл оюун ухаан хэрэглэхтэй холбоотой шинэ зохицуулалтыг уг хуульд тусгажээ. Тодруулбал, нийгмийн сүлжээний платформууд сонгуультай холбоотой хиймэл оюунаар бүтээсэн эсвэл засварласан зураг, дүрс бичлэгийг нийтлэхдээ тухайн контентыг хиймэл оюун ашиглан бүтээсэн, эсвэл өөрчилсөн болохыг заавал тэмдэглэх ёстой.

Дагалдах журамд платформуудад худал мэдээлэлтэй тэмцэх нэмэлт арга хэмжээ авахыг зөвлөсөн байна. Тухайлбал, эргэлзээтэй контентоос орлого олох боломжийг түр зогсоох, албан ёсны эх сурвалжийн мэдээллийн харагдацыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд зориулсан анхааруулга байршуулах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөжээ.

Шинэ журам Японы орон нутгийн ээлжит нэгдсэн сонгуулиас өмнө буюу 2027 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top