x

"Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-өөс чөлөөлбөл хямдрах боломжтой"

2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар хот руу оруулахыг хориглох Засгийн газрын шийдвэр гарсан. Тэгвэл дээрх шийдвэрийн дагуу түүхий нүүрсийг орлуулах шахмал түлш бэлтгэх, түгээх ажлын явц ямар байгаатай ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, ӨБХ-ны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар Дэд ажлын хэсгийн гишүүдтэй хамт очиж танилцан, санал солилцсон юм.

Өнөөдөр нийслэл хотын хүн ам 1,500,000-д хүрч, үүнээс гэр хороололд 220,000 айл өрх амьдарч байгаа гэсэн статистик мэдээ байна. Эдгээр айл өрхүүдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц буюу 600.0 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үүрэгтэйгээр “Таван толгой түлш” ХХК үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэр хоногт 2,150 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд цаашид 8,000 тонн түлш нийлүүлэх бололцоо байгааг үйлдвэрийн удирдлага дурдлаа.

“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар: Нөөцийн хувьд асуудалгүй. Иргэд их хэмжээгээр хэрэглэх тохиолдолд бүртгэлийн картын системд нэгдэх ёстой. Энэ бол Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд зориулж үйлдвэрлэгдэж байгаа түлш. Гэтэл аймаг, сумдад түгээгдэх эрсдэл байгаа учраас ингэж картын системд хамруулж байгаа юм гэв.

Нийслэлийн хэмжээнд одоогоор 40 орчим сайжруулсан түлш борлуулах цэг ажиллаж байгаа аж. Энэ шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 50-60 хувь буурна гэсэн дүгнэлтийг БНСУ-ын лаборатори гаргажээ. Герман, Англи зэрэг орны томоохон хотууд агаарын бохирдлоос сэргийлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшийг ахуйн хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлсэн байдаг юм байна.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Ажлын хэсэг агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх буюу түүхий нүүрсийг хориглох, шахмал түлш бий болгох шийдвэр гаргах, гадаад, дотоодын хөнгөлөлттэй зээл, ногоон хөгжлийн сан гэх мэт байгаль хамгаалах, хөрсний бохирдлоос сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг сангуудтай хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр хийх боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгч, шат дараатай арга хэмжээнүүдийг авсан.

Засгийн газраас 62-р тогтоол гарч, түүхий нүүрсийг хориглон, оронд нь сайжруулсан түлж гаргаж, иргэдийн хэрэгцээг хангах зорилт тавьсан. Энэ хүрээнд сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, нөөцлөх, түгээх үүрэгтэй “Таван толгой түлш” компани байгуулагдан ажиллаж байна гэлээ.

Иргэд нэг шуудай шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд нэг тоннынх нь үнэ 150,000 төгрөг байгаа юм байна. Энэ үнээс НӨАТ-ыг чөлөөлбөл хямдрах боломжтой гэдгийг үйлдвэрийн удирдлага албаны хүмүүст санал болгожээ.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Үйлдвэрийн зүгээс түлшнийхээ чанарт анхаарахаас гадна иргэдийн санхүүгийн боломжийг тооцож, хямдруулах арга зам сэдэж байгаа нь сайшаалтай. Ажлын хэсэг шаардлагатай тохиолдолд хууль санаачлах, тогтоол зөвлөмж гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэгтэй. Тиймээс Засгийн газраас НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийн төсөл бэлдэж, УИХ-д өргөн баривал яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлэх асуудлыг манай ажлын хэсэг хариуцах боломжтой. НӨАТ-аас чөлөөлөхгүй бол тонн тутамд 15,000 төгрөг нэмэгдэхээр байгаа юм байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ асуудалд анхаарч ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 1 цаг 2 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 1 цаг 6 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 1 цаг 9 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 41 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 58 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 17 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 4 цаг 4 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 26 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 35 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 43 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 55 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 5 цаг 4 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 5 цаг 7 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 12 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 15 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 50 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top