Эдийн засаг

ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа
"Эрдэнэт үйлдвэр"-ийг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах компаниар "Эн Эф Си" шалгарлаа. Энэхүү үйлдвэр нь Монгол Улсын экспорт, төсвийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжилд өндөр ач холбогдолтой юм.
2026-06-10

Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва АХБ-ны төлөөллийг хүлээн авч уулзан, нийтийн тээвэр болон тусгай замын автобус /BRT/ төслийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2026-06-10

Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 37.9 км хатуу хучилттай авто зам барих ажил үргэлжилж байна. Энэ нь тоосжилтыг бууруулж, байгаль орчныг хамгаалах болон жуулчдын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой.
2026-06-09

Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ
Энэ оны тавдугаар сарын байдлаар манай улсын ноолуурын экспорт 2.4 дахин, нийт экспорт 56.1 хувиар тус тус өссөн болохыг ГЕГ-аас мэдээллээ.
2026-06-09

Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Булган боомтоор газрын тос худалдан авч, дотоодын боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах боломжийг судаллаа.
2026-06-09

М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй
“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.
2026-06-09

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 11.2 хувиар өсжээ
2026 оны тавдугаар сард улсын хэмжээнд инфляцын түвшин 11.2 хувьд хүрч, хүнсний барааны үнэ хамгийн өндөр өсөлттэй байна.
2026-06-09

Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцэж байна
Нийслэлийн төсвийн тодотголоор орлогыг 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, хөрөнгийн зардлаас хэмнэсэн 443 тэрбум төгрөгийг өвөлжилтийн бэлтгэлд зарцуулахаар төлөвлөжээ.
2026-06-09

Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ
Эрчим хүчний салбарын цахим шилжилтийн хүрээнд иргэд хэрэглээгээ хянах боломжтой "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүлж, ухаалаг тогтолцоог бүрдүүлж эхэллээ. Мөн хэд хэдэн аймагт нарны эх үүсвэр барьж, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
2026-06-08

"Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно
Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдрийг угтан 2026 оны 6 дугаар сарын 12-14-нд Д.Сүхбаатарын талбайд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Арга хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн үйлдвэрлэгчид оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах юм.
2026-06-08

Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны дөрөвдүгээр сард 3573.52 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.92, өмнөх сарынхаас 6.90 төгрөгөөр суларчээ.
2026-06-08

Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Улсын хэмжээнд 18.4 сая эх мал төллөж, 18.2 сая төл бойжиж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
2026-06-05

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа
Зам тээврийн яам болон холбогдох байгууллагууд CAREC-ийн төлөөлөгчдийн хамт Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай газар дээр нь танилцлаа. Уг төсөл нь бүс нутгийн тээвэр, логистикийн хөгжилд стратегийн чухал ач холбогдолтой юм.
2026-06-05

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав
Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц" ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл болон тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Тэрбээр станцын алдагдал, хүний нөөцийн дутагдлыг шийдвэрлэхийн тулд цалингийн бүтцийг өөрчлөх чиглэл өгөв.
2026-06-05

Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ
Тэтгэврийн нөөц санд хуримтлагдсан 215.3 тэрбум төгрөгийг арилжааны дөрвөн банканд 15.11 хувийн хүүтэй хадгалуулж, хөрөнгийг 32.5 тэрбум төгрөгөөр өсгөх боломжийг бүрдүүлжээ.
2026-06-05

Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ
Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.0 хувиар өссөн бөгөөд үүнд махны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Харин зарим жимс, хүнсний ногооны үнэ буурч, шатахууны үнэ тогтвортой гарчээ.
2026-06-05

Монгол Улсад дэвшилтэт хүлэмжийн технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
ХХААХҮЯ-ны удирдлагууд "NWT Holding" компанийн төлөөлөлтэй уулзаж, эрс тэс уур амьсгалд тохирсон, эрчим хүчний хэмнэлттэй дөрвөн улирлын хүлэмжийн технологийг Монголд нэвтрүүлэх талаар санал солилцов.
2026-06-04

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ
2026 оны зургаадугаар сарын 2-4-ний өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний 31 төвд зохион байгуулж байна.
2026-06-04

Ноос, арьс ширний бэлтгэлд 85 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
"Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд ноос, арьс шир боловсруулах үйлдвэрүүд болон малчдыг дэмжих зорилгоор 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох гэрээг арилжааны 5 банктай байгууллаа. Ингэснээр түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
2026-06-04

Эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжүүлнэ
Хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийн төслийг Австри Улсын Засгийн газраас дэмжсэнийг Сангийн яам мэдээлэв.
2026-06-04
