Эдийн засаг

НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганаар НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулиар НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгож, бичил болон жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зохицуулалтыг тусгажээ.
3 цаг 21 мин

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
Хөшигийн хөндийд байгуулагдах 150 мянган оршин суугчтай Хүннү хотын эрчим хүч, цэвэрлэх байгууламж, авто зам зэрэг дэд бүтцийн ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байна.
6 цаг 48 мин

Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа
БНСУ-ын “Какао банк” Монголын МБанк-д хөрөнгө оруулж, дижитал банкны шийдлийг нэвтрүүлэх төлөвлөгөөгөө Монголбанкинд танилцууллаа. Монголбанкны зүгээс гадаадын банк, санхүүгийн байгууллагын дэвшилтэт үйлчилгээг дэмжиж, хууль эрх зүйн орчныг сайжруулахаа илэрхийлэв.
Өчигдөр 14 цаг 30 мин

Монгол Улс Европын хөрөнгө оруулалтын банктай ногоон санхүүжилт, эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Сангийн дэд сайд Б.Хулан Европын хөрөнгө оруулалтын банкны удирдлагуудтай уулзаж, Монголын эрчим хүчний шилжилт, ногоон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд нэг тэрбум хүртэлх еврогийн санхүүжилт татах болон бусад төслүүдийн талаар хэлэлцлээ.
Өчигдөр 09 цаг 14 мин

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгалаа
Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Монгол” нэгдлийн нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгон өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгах буюу нэгтгэлээ. Ингэснээр орон тооны давхардлыг арилгаж, 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэж байна.
Уржигдар 17 цаг 56 мин

Гангийн цогцолбор барих төслийн урьдчилсан шалгаруулалтад хоёр компани тэнцжээ
Засгийн газрын хуралдаанаар Гангийн цогцолбор барих төслийн урьдчилсан шалгаруулалтад хоёр аж ахуйн нэгж тэнцсэнийг танилцуулж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах бэлтгэл ажилд орлоо. Мөн зэс, хөнгөн цагаан, алт боловсруулах үйлдвэрүүдийн төслийг эрчимжүүлж байгааг салбарын сайд мэдээлэв.
Уржигдар 17 цаг 51 мин

Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийг УИХ-д өргөн мэдүүллээ
Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв. Тайлант онд улсын төсвийн орлого 96.7 хувь, зарлага 90.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
Уржигдар 17 цаг 46 мин

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар суурь үйлчилгээний зардал өссөн болон өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан 2026 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна. Мөн төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийг хасжээ.
Уржигдар 14 цаг 23 мин

Улсын нэгдсэн төсвийн орлого эхний 5 сард 13.5 их наяд төгрөгт хүрчээ
Энэ оны эхний 5 сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн орлого 13.5 их наяд төгрөгт хүрч өссөн хэдий ч төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.
Уржигдар 09 цаг 16 мин

Сангийн сайд З.Мэндсайхан Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа
Сангийн сайд З.Мэндсайхан Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр болон хөрөнгө оруулалт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2026-06-16

Бизнес эрхлэгчдэд зориулсан E-Business 2.0 систем нээлтээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал бизнес эрхлэгчдэд зориулсан E-Business 2.0 платформын нээлтэд оролцож, сайн засаглалыг бий болгоход цахимжилт чухал үүрэгтэйг онцоллоо. Уг систем нэвтэрснээр компани байгуулах, тусгай зөвшөөрөл болон төрийн 1286 төрлийн үйлчилгээг цахимаар шуурхай авах боломж бүрдэж байна.
2026-06-15

Ерөнхий сайд Н.Учрал ТОП-100 аж ахуйн нэгжид баяр хүргэж, баялаг бүтээгчдээ дэмжихээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн арга хэмжээнд оролцож, улсын төсөвт үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ. Тэрээр Засгийн газраас хэрэгжүүлж буй "Чөлөөлье" бодлогын хүрээнд бизнес эрхлэгчдийг дэмжиж, төрийн дарамтыг бууруулах Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг онцлон танилцуулав.
2026-06-15

Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ
Газрын тосны үнийн уналт, ам.долларын ханшийн сулрал зэрэгцсэн нь алт болон бусад үнэт металлын үнэ өсөхөд нөлөөлсөн байна.
2026-06-14

Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ
Иранд болж буй мөргөлдөөний нөлөөгөөр эрчим хүчний үнэ өсөж, инфляцын дарамт нэмэгдэж байгаа бөгөөд үүний улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 оны 2.9 хувийн түвшнээс буурч, цар тахлын үеэс хойших хамгийн доод түвшинд хүрэх төлөвтэй байна.
2026-06-14

Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа
ХБНГУ-ын 17 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын төвийн бүсийн цахилгаан хангамжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр шинэ дэд станц баригдаж, 11 мянга гаруй хэрэглэгч болон томоохон эмнэлгүүд найдвартай эрчим хүчээр хангагдах юм.
2026-06-12

Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Олон улсын санхүүгийн корпораци (IFC) хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Улаанбаатар хотын томоохон дэд бүтцийн төслүүдэд зөвлөх үйлчилгээ авахаар боллоо.
2026-06-12

Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнийг зургаадугаар сарын 5-наас эхлэн таван хувиар нэмэхээр шийдвэрлэлээ. Мөн иргэдэд хэмнэлт хийх боломж бүрдүүлэхийн тулд дулааны тоолуурыг бүх шатанд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
2026-06-12

Улаанбаатар хотод КОИКА-ийн дэмжлэгээр дөрвөн улирлын хүлэмж байгуулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва КОИКА-ийн төлөөлөгчтэй уулзаж, Хан-Уул дүүрэгт орчин үеийн дөрвөн улирлын хүлэмж байгуулах төслийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Уг төсөл нь 2026-2031 онд хэрэгжиж, нийслэлийн дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах зорилготой юм.
2026-06-12

Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар АХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хилийн боомтын шинэчлэл болон зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар санал солилцов.
2026-06-11

Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа
Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
2026-06-11
