x

Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоог байгууллаа

Геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбар бол Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн суурь салбарын нэг. Гэвч салбарын онцлог, шинжлэх ухаанч байдлыг мэргэжлийн түвшинд ойлголгүйгээр улс төржүүлэх, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх явдал байсаар ирсэн.

Үүний зэрэгцээ салбарын мэргэжлийн байгууллагууд тус тусын чиглэлээр идэвхтэй ажилладаг ч нийтлэг эрх ашгийг нэгдмэл байр сууринаас илэрхийлэх боломж хязгаарлагдмал байв.

Энэ нөхцөлд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь салбарын мэргэжлийн байгууллагууд нэгдэн ажиллах чухал боломжийг бүрдүүллээ. Уг хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2026 оны тавдугаар сарын 8-нд нэмэлт, өөрчлөлт орсон.

Энэ эрх зүйн шинэ орчны хүрээнд 2026 оны долоодугаар сарын 21-нд геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарын 38 мэргэжлийн холбооны 47 төлөөлөгч оролцсон Их хурал болж, “Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо”-г байгууллаа.

Их хурлаар холбооны нэр, дүрэм, бүтэц, суурь зарчмыг баталж, Г.Батцэнгэлийг нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгосон байна. Мөн геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарын төлөөллийг багтаасан 11 гишүүнтэй Удирдах зөвлөл, гурван гишүүнтэй Хяналтын зөвлөлийг байгуулжээ.

Удирдах зөвлөлийн тэргүүнээр доктор Д.Цогбаатар сонгогдсон байна.

Шинэ холбоо байгуулагдсан нь зөвхөн шинэ байгууллага бий болгосон хэрэг биш. Олон жилийн турш салангид ажиллаж ирсэн мэргэжлийн холбоодын дуу хоолойг нэгтгэж, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, төр засаг болон олон нийтэд мэргэжлийн байр суурийг хүргэх шинэ боломж юм.

Цаашид мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, мэргэжлийн ёс зүйг бэхжүүлэх зэрэг олон ажил холбооны өмнө байна.

Гэхдээ холбоо байгуулагдсан нь эцсийн үр дүн бус, харин шинэ ажлын эхлэл. Үр дүнтэй ажиллахын тулд гишүүн байгууллагуудын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа, хариуцлага хамгийн чухал.

Өнөөдөр уул уурхайн салбарын тогтвортой хөгжил нь зөвхөн олборлолт, үйлдвэрлэлээр хэмжигдэхээ больсон. Эдийн засаг, байгаль орчин, технологи, хүний нөөц, олон нийтийн оролцоо зэрэг олон талын уялдаа холбоог хангах шаардлагатай болсон.

Тиймээс эв нэгдэл, мэргэжлийн дуу хоолой, хамтын шийдвэр, харилцан дэмжлэг нь салбарын хөгжлийн дараагийн шатанд хүрэх гол нөхцөл болж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 23 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 49 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 0 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 6 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 1 цаг 12 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 1 цаг 17 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 1 цаг 21 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 4 цаг 53 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 4 цаг 56 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 4 цаг 57 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 2 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 5 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 8 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 6 цаг 19 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 7 цаг 13 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 20 цаг 57 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 9 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 22 цаг 33 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2026” намрын баярыг зохион байгуулна Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top