x
Дэлхий
АНУ-ын өндөр албан тушаалтны хэлснээр энхийн хэлэлцээрээс ихийг хүлээхгүй байна
АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалтан, сенатор Марко Рубио Украин, Оросын энхийн хэлэлцээр Туркт болох чухал уулзалт болно гэдэгт өндөр найдлага тавихгүй байгаагаа мэдэгдлээ. Тэрээр уг асуудлаар ахиц гаргахын тулд Дональд Трамп, Владимир Путин нар биечлэн уулзах шаардлагатай гэж үзэж байна.
2025-05-16
“Baidu” робот такси үйлчилгээгээ Европт нэвтрүүлнэ
Хятадын технологийн “Baidu” компани “Apollo Go” робот таксины үйлчилгээгээ энэ онд Европт нэвтрүүлж бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаа тухай эх сурвалж мэдээлжээ.
2025-05-16
Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ анхны гадаад айлчлалыг Персийн булангийн орнуудад хийж байгаа нь олон улсын анхаарлыг татлаа. Саудын Араб, Катар, АНЭ-д дөрөв хоногийн хугацаатай хийх уг айлчлал аюулгүй байдлын асуудал бус зөвхөн эдийн засгийн гэрээ, хөрөнгө оруулалтын хэлэлцээрт төвлөрч байгаа нь хэвлэлүүдийн нийтлэг анхаарал хандуулсан сэдэв болж байна.
2025-05-15
Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна
Өмнөд Солонгост 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх санал асуулгаар Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён 49 хувийн саналтайгаар тэргүүлж байгаа талаар Пүрэв гарагт нийтэлсэн дүн харуулжээ. Түүний гол өрсөлдөгч болох эрх баригч “Ардын хүч” намын (АХН) нэр дэвшигч Ким Мүн Сүг 27 хувийн санал авч хоёрдугаарт бичигдсэн байна.
2025-05-15
ОУВС Пакистанд тусламж үзүүлснийг Энэтхэг эсэргүүцэж байна
Өнгөрсөн долоо хоногт Олон улсын валютын сан (ОУВС) Пакистан улсад нэг тэрбум ам.долларын санхүүжилт баталсан нь Энэтхэгийн хурц шүүмжлэлтэй тулгарлаа. Цөмийн зэвсэгтэй хөрш хоёр орны харилцаа хурцадсан үед АНУ тэргүүлсэн гэнэтийн гал зогсоох шийдвэр гарсан юм.
2025-05-15
Путин Истанбул дахь энхийн хэлэлцээнд оролцохгүй
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд өрнөж буй дайны асуудлаарх Истанбулын энхийн хэлэлцээнд оролцох хүмүүсийн дунд багтаагүй гэж Кремль мэдээлэв. Оросын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахлан оролцоно.
2025-05-15
Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салмантай Эр-Рияд хотноо уулзаж, хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилготой хөрөнгө оруулалт, зэвсгийн худалдааны томоохон хэлэлцээр байгууллаа.
2025-05-14
Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа
Грекийн Эгийн тэнгист орших Касос арлын ойролцоо тавдугаар сарын 14-ний шөнө 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, далайн эрэг орчмоос яаралтай нүүхийг оршин суугчдад анхааруулсан байна. Уг газар хөдлөлтийн төв нь Касосоос 48 км-ийн зайд, 83 км-ийн гүнд байгааг Германы геологийн судалгааны төв мэдээлжээ.
2025-05-14
Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсын цөмийн зэвсэг тээвэрлэгч нисэх онгоцуудыг Европын Холбооны (ЕХ) орнуудад байрлуулах боломжийн талаар “хэлэлцэхэд бэлэн” гэдгээ мягмар гарагийн орой TF1 телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
2025-05-14
Туркт болох Орос–Украины хэлэлцээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцоно
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабт хийж буй айлчлалынхаа үеэр Туркт болох Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцохоо баталлаа. Хэлэлцээ энэ долоо хоногийн сүүлчээр, магадгүй тавдугаар сарын 16-нд буюу пүрэв гарагт Истанбул хотод болох төлөвтэй байна.
2025-05-14
Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таалал төгслөө
Уругвайн зүүний үзэлт нэрт удирдагч, Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таалал төгссөн тухай тус улсын одоогийн Ерөнхийлөгч Яманду Орси мягмар гарагт мэдээллээ. Тэрбээр “Эртний анд, удирдагч, тэмцэгч, чиглүүлэгч минь Пепе таалал төгслөө. Бид чамайг үгүйлнэ” хэмээн X (хуучнаар Twitter) хуудсандаа бичжээ.
2025-05-14
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо
Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте Нидерландын Хааг хотод байрлах Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн хэргээр саатуулагдаад байгаа ч төрөлх хот Даваогийн даргын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж байгаа нь албан бус дүнгээр тодорхой болоод байна.
2025-05-14
АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадаас илгээх шуудангийн илгээмжид ногдуулах тарифыг 120 хувиас 54 хувь хүртэл бууруулах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Шинэ тарифаар тооцох журам АНУ-ын Зүүн эргийн цагаар тавдугаар сарын 14-ний 00:01 цагаас эхлэн хэрэгжих юм.
2025-05-14
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Булангийн орнуудад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабт хүрэлцэн ирсэн тухай тус улсын “Al Arabiya” телевиз мэдээллээ. Энэхүү айлчлал нь Трамп хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших анхны гадаад томилолт бөгөөд тэрбээр өмнөх бүрэн эрхийнхээ эхэнд ч мөн адил Саудын Арабт анхны айлчлалаа хийж байсан нь анхаарал татаж байна.
2025-05-14
Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ
Аргентины Дээд шүүхийн хонгилд хадгалагдаж байсан, дэлхийн Хоёрдугаар дайны үеийн нацист дэглэмтэй холбоотой 83 хайрцаг баримт бичиг саяхан дахин илэрч, түүхчид болон хуульчдын анхаарлыг татлаа. Хайрцгуудыг 1941 оны зургаадугаар сард Токиогийн Германы Элчин сайдын яамнаас Японы “Нан-а-Марү” хөлөг онгоцоор Аргентин руу илгээсэн бөгөөд тухайн үедээ эрх баригчид тэдгээрийг нацист үзэл суртлыг нэвтрүүлэх зорилготой байж болзошгүй хэмээн сэрэмжилж байжээ.
2025-05-14
Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив
Украин, Оросын төлөөлөгчдийн шууд хэлэлцээ тавдугаар сарын 15-нд Туркийн Истанбул хотод болох гэж буйтай холбоотойгоор Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг энэхүү уулзалтад оролцуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр даваа гаргийн орой өөрийн “Telegram” сувагт бичихдээ, “Мэдээж, Туркт болох энэ уулзалтад Ерөнхийлөгч Трамп бидэнтэй хамт байхыг бүх украинчууд хүсэж байна. Энэ бол зөв санаа. Бид олон зүйлийг өөрчилж чадна” хэмээн онцолсон байна.
2025-05-13
АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа
АНУ-ын Трампын засаг захиргаа Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг “дүрвэгсэд”-ийн статустайгаар хүлээн авсан талаар AP агентлаг мэдээлэв. Энэ үйл явдал АНУ-ын Цагаан ордон хууль бус цагаачдыг олноор нь албадан гаргаж, цагаачлалын хатуу бодлого хэрэгжүүлж буй үед болсон нь олон нийтийн анхаарлыг татаж, маргаан дэгдээгээд байна.
2025-05-13
Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ
Хятад улсын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамнаас албан ёсоор зарласнаар тус улсын хөдөлмөрийн зах зээлд 17 шинэ мэргэжил нэмэгдсэн тухай Kazinform агентлаг мэдээллээ. Энэ нь сүүлийн жилүүдэд дэвшилтэт технологи, дижитал хөгжил хурдацтай өрнөж байгаатай холбоотой юм.
2025-05-13
2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Олон улсын сувилагчдын зөвлөл (ОУСЗ) болон түнш байгууллагууд хамтран гаргасан тайланд дурдсанаар, дэлхийн хэмжээнд сувилахуйн боловсон хүчний хомсдол ойрын жилүүдэд тодорхой хэмжээнд буурч байгаа ч 2030 он гэхэд тус салбарт нийт 4.1 сая орчим ажиллах хүчин дутагдах төлөвтэй байна.
2025-05-13
Трамп Саудын Арабт айлчилж, 1 их наяд долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавив
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр буюу тавдугаар сарын 13-нд Саудын Арабт албан ёсны айлчлал хийж, тус улсын нийслэл Риад хотод хунтайж Мухаммед бин Салмантай уулзана. Айлчлалын хүрээнд эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хэд хэдэн томоохон гэрээ хэлэлцээр байгуулах хүлээлт үүсээд байна. Трампын зүгээс ирэх нэг жилийн хугацаанд Саудын Арабаас нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татах сонирхлоо илэрхийлсэн нь энэхүү айлчлалын гол зорилтын нэг болжээ.
2025-05-13
33 34 35 36 37 38 39
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 17 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 19 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 20 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 22 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 26 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 28 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 29 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 52 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 3 цаг 0 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 3 цаг 1 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 3 цаг 4 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 3 цаг 6 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 3 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 12 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 13 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 14 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 13 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 14 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 15 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 17 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top