Дэлхий

Их Британи Израилтай хийж буй чөлөөт худалдааны хэлэлцээг түр зогсоолоо
Их Британи улс Газын зурваст хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхэд саад учруулж, энгийн иргэдийг бүслэн, өлсгөлөнд хүргэж байгаа Израилын үйлдлийг хариуцлагажуулахын тулд хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээг түр зогсоох шийдвэр гаргалаа. Энэ талаар Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми парламентын Доод танхимд мягмар гарагт мэдэгдсэн байна.
2025-05-21

ЕХ нефтийн үнийн дээд хязгаарыг бууруулах санал гаргажээ
Европын Холбоо Оросын эсрэг хэрэгжүүлэх 18 дахь багц хориг арга хэмжээний хүрээнд тэнгисээр тээвэрлэгддэг газрын тосны үнийн дээд хязгаарыг баррель тутамд 60 ам.доллараас бууруулах саналтай байна. ЕХ-ны Эдийн засгийн асуудал эрхэлсэн комиссар Валдис Домбровскис энэ талаар Канад улсад чуулж буй Долоогийн бүлгийн орнуудын Сангийн сайд нарт танилцуулахаа мэдэгдсэн байна.
2025-05-20

Цар тахалтай тэмцэх олон улсын хэлэлцээрийг ДЭМБ-ын гишүүн орнууд дэмжлээ
Женев хотноо болж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулганы үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) гишүүн 124 улс цар тахалтай тэмцэх хэлэлцээрийн төслийг олонхийн саналаар дэмжжээ. Санал хураалтад оролцсон бүх улс дэмжсэн санал өгч, эсэргүүцэл илэрхийлээгүй байна. Харин Израил, Иран, Итали, Польш, Орос, Словак зэрэг 11 улс санал хураалтад оролцоогүй аж.
2025-05-20

Финланд Оросын царцаасан хөрөнгийн орлогоор Украинд зэвсэг нийлүүлнэ
Финланд улс Европын Холбооны хүрээнд Украинд цэргийн тусламж үзүүлэх санаачилгын нэг хэсэг болон, Оросын царцаасан хөрөнгөөс олсон орлогыг ашиглан сум, зэвсэг нийлүүлэхээр болжээ. Тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Европын энх тайвны сан (EPF)-гийн хүрээнд хэрэгжих энэхүү ажиллагаанд зориулан Европын Комисстой 90 сая еврогийн гэрээ байгуулсан байна.
2025-05-20

Чили литийн хоёр дахь том ордоос олборлолт хийхээр “Rio Tinto”-той хамтарна
Чилийн төрийн өмчит “Codelco” компани даваа гарагт Британи-Австралийн “Rio Tinto” компанитай хамтран дэлхийд литийн нөөцөөр хоёрдугаарт ордог Марикунгагийн давсны талбайд олборлолт явуулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Rio Tinto” компани “Salar Maricunga SpA” нэртэй хамтарсан үйлдвэрт 900 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 49.99 хувийг эзэмших бол, “Codelco” 50.01 хувийн хяналтын багцыг хадгалахаар болжээ.
2025-05-20

Ватиканд шинэ пап лам XIV Лео ямар эрин авчрах вэ?
Гэгээн Петрын талбайд 2025 оны тавдугаар сарын 18-нд болсон ёслолоор Ромын католик шашны 267 дахь пап ламыг зарлаж, түүхэнд анх удаа Америк гаралтай Ромын пап лам төрлөө. Түүнийг Роберт Фрэнсис Прево гэдэг бөгөөд XIV Лео нэрийг авсан нь бас нэгэн бэлгэдэл болов. Католик шашны дотоод, гадаад бодлогод ямар шинэ өнгө нэмэгдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
2025-05-20

Энэтхэг, Пакистаны сөргөлдөөн Хятадын зэвсгийн салбарт хожил авчирсан уу?
Энэтхэг, Пакистаны хооронд энэ сарын долооны өдөр эхэлж, дөрөв хоног үргэлжилсэн хурцадмал байдал намжиж, гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч аль аль тал нь өөрсдийгөө ялсан хэмээн зарласан. Харин хажуугаар нь урьд нь байлдааны нөхцөлд туршигдаж байгаагүй Хятадын зэвсгийн үйлдвэрлэл олон улсын анхаарлын төвд орж ирлээ.
2025-05-20

Израиль Газа руу НҮБ-ын хүнсний тусламжийн таван ачааны машиныг нэвтрүүлжээ
Израилийн засгийн газар 11 долоо хоногийн хоригийн дараа НҮБ-ын таван ачааны машин хүнсний тусламж, тэр дундаа нярай хүүхдийн хүнс тээвэрлэн Газарын зурвас руу ороход зөвшөөрсөн тухай мэдээлэв. Энэхүү алхамыг дэлхий нийтийн санаа зовнил, АНУ-ын Сенат дахь холбоотнуудын шахалтын дараа Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху зөвшөөрсөн бөгөөд тэрбээр “өлсгөлөнд хүргэхгүй байх нь бодит болон дипломат ач холбогдолтой” хэмээн онцолжээ.
2025-05-20

Трамп: Орос, Украин хоёр гал зогсоох хэлэлцээг "шууд эхлүүлнэ" гэж мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр цаг утсаар ярьсны дараа Орос, Украин хоёр гал зогсоох болон дайн дуусгах хэлэлцээг "шууд эхлүүлнэ" гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ яриа “маш сайн” болсон хэмээн тэмдэглэж, энхийн нөхцлийг хоёр тал хоорондоо тохиролцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
2025-05-20

Израиль Газад хүнс оруулахыг хязгаарлагдмал байдлаар зөвшөөрөв
Израилийн засгийн газар Газад “өлсгөлөнгийн хямрал үүсэхээс сэргийлж” “захын хэмжээнд хүнс” нэвтрүүлэхийг зөвшөөрөх болсноо мэдэгдлээ. Уг шийдвэрийг Израилийн Батлан хамгаалахын арми (IDF)-ийн зөвлөмжийн дагуу гаргасан бөгөөд Хамасын эсрэг эхлүүлсэн шинэ довтолгооныг үргэлжлүүлэхэд шаардлагатай гэж тодотгожээ.
2025-05-19

АНУ өндөр хурдны галт тэрэгтэй болох замд анх удаа хөл тавилаа
340 сая хүн амтай, 71 хурдны авто зам, 5,000 гаруй нийтийн нисэх буудалтай Америк оронд өнөөг хүртэл нэг ч өндөр хурдны галт тэрэгний (HSR) шугам ашиглалтад орж байгаагүй. Гэхдээ одоо хоёр шугамын барилга явагдаж байгаа бөгөөд бусад нь төлөвлөгдөж буй энэ үед АНУ дэлхийн өндөр хурдны галт тэрэгний хөгжлөөс хоцролгүй нэгдэх боломжтой юу гэдэг асуулт тавигдаж байна.
2025-05-19

Польшийн ерөнхийлөгчийн сонгууль хоёрдугаар шатанд шилжлээ
Польшийн нийслэл Варшав хотын либерал үзэлт дарга Рафал Тшасковски ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын эхний шатанд давуугаар ялалт байгууллаа. Гэвч хэн ч 50 хувиас дээш санал аваагүй тул хоёрдугаар шатны санал хураалт зургадугаар сарын нэгэнд болохоор боллоо.
2025-05-19

Палм Спрингст үр тогтоох эмнэлгийг онилсон автомашины дэлбэрэлт террорист халдлага байжээ
АНУ-ын Калифорни мужийн Палм Спрингс хотод орших үр тогтоох эмнэлгийн ойролцоо гарсан автомашины дэлбэрэлтийг Холбооны мөрдөх товчоо “террорист халдлага” гэж тодорхойллоо. Дэлбэрэлт 11 цагийн орчимд (орон нутгийн цагаар) болсон бөгөөд дэлбэрэлтийн улмаас сэжигтэн нас барж, дөрвөн хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэж эмчилгээ хийсний дараа гаргасан бөгөөд одоогоор дахин аюул учрах эрсдэлгүй хэмээн албаныхан мэдэгджээ.
2025-05-19

Жо Байденд түрүү булчирхайн хорт хавдар оношлогджээ
АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байденд түрүү булчирхайн хорт хавдрын хожуу шат оношлогдсон тухай түүний албанаас Ням гарагт мэдэгдлээ. Оношлогоогоор хавдар ясанд тархсан бөгөөд "дээд зэргийн хүнд хэлбэрийн", түргэн тархах магадлалтай хэмээн тодорхойлжээ. Хорт хавдрын түвшин нь Глисон оноогоор 9/10 гэж үнэлэгдсэн байна.
2025-05-19

Гал зогсоох хэлэлцээ эхэлснийг ХАМАС баталжээ
ХАМАС-ын өндөр албан тушаалтан Тахер аль-Нунугийн мэдэгдсэнээр, энэ удаагийн хэлэлцээ аль аль талаас ямар нэгэн нөхцөл болзол тавихгүйгээр эхэлсэн бөгөөд хэлэлцээний үеэр бүх асуудлыг хэлэлцэхэд нээлттэй байгаа гэжээ.
2025-05-19

АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ
Bloomberg агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Орос-НАТО-гийн Зөвлөлийн хүрээнд аюулгүй байдлын хэлэлцээг дахин эхлүүлэх саналыг дэвшүүлжээ. Энэхүү санаачилгыг нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээр, Орос-Украины дайныг тайван замаар зохицуулах АНУ-ын төлөвлөгөөнд тусгасан байна.
2025-05-16

Тайландын шүүх газар хөдлөлтөөр нурсан өндөр барилгатай холбоотой 17 хүний баривчлах шийдвэр гаргалаа
Тайландын нийслэл Бангкок хотод газар хөдлөлтийн улмаас нурсан 30 давхар барилгын хэрэгт холбогдуулан нийт 17 хүнд баривчлах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Тус барилга нь Төрийн аудитын газрын шинэ байр болохоор төлөвлөгдсөн байсан бөгөөд Мьянмарт энэ оны гуравдугаар сарын 28-нд болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Бангкокт мэдрэгдсэний дараа нуржээ.
2025-05-16

Японд хүүхэд төрүүлэх зардлыг төр хариуцдаг болно
Японд төрөлт буурч байгаатай холбогдуулан тус улсын Эрүүл мэндийн яам ирэх оны дөрөвдүгээр сараас хүүхэд төрүүлэхтэй холбоотой зардлыг үнэ төлбөргүй болгохоор төлөвлөж байна.
2025-05-16

Энхийн хязгаарын ирмэг дээрх амьдрал: Энэтхэг, Пакистаны хил дагуух мөргөлдөөн дахин хурцадлаа
Энэтхэг, Пакистаныг заагладаг маргаантай бүс болох Хяналтын шугам (LoC) дагуу амьдарна гэдэг нь байнгын айдас, зөрчилтэй зэрэгцэн орших амьдралыг илтгэнэ. Сүүлийн үед Паахалгамд болсон халдлагын дараах хурцадмал байдал хоёр улсыг дахин зөрчилдөөний ирмэгт аваачив. Хоёр тал харилцан их буугаар гал нээж, энгийн иргэдийн амь нас хохирч, гэр орон нурж, тоо баримтад шилжлээ. Энэтхэгийн талаас дор хаяж 16 хүн амь үрэгдсэн бол Пакистан 40 энгийн иргэн амиа алдсан гэж мэдэгдсэн ч бодит шалтгаан бүрэн тодорхойгүй байна.
2025-05-16

АНУ-тай цөмийн хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ Ираны тал илэрхийлжээ
Тодорхой нөхцөлүүдийн үндсэн дээр эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцалсны хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байгаагаа Ираны тал мэдэгджээ.
2025-05-16
