x
Дэлхий
Трамп, Путин нар утсаар ярьж Украины довтолгоо, Ираны хөтөлбөрийг хэлэлцэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар лхагва гарагт утсаар ярьж, цаг гаруй хугацаанд дэлхийн хоёр том гүрний хувьд анхаарал татаж буй асуудлуудаар санал солилцжээ. Ярианы гол сэдвүүдийн нэг нь Украин Оросын нисэх онгоцны буудлууд руу хийсэн довтолгоо байсан бөгөөд Трамп энэ талаар “үр өгөөжтэй яриа болсон ч шууд энх тайванд хүргэх хэлэлцээ биш” хэмээн тодорхойлсон байна.
2025-06-05
Трампын шинэ хил хамгаалалтын хориг Куба, Харвард, Латин Америкийн диаспорагийн дунд шүүмжлэл дагуулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын үүднээс 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг хориглосон шинэ зарлигт гарын үсэг зурлаа. Энэхүү шийдвэрт Куба орсон нь Флорида муж дахь олон Куба-Америкчуудын дунд эсэргүүцэл, бухимдал үүсгэж эхэлжээ.
2025-06-05
Оросын тэрбумтнуудын хөрөнгө 22.6 тэрбум ам.доллараар нэмэгдэв
2025 оны эхнээс хойш Оросын хамгийн баян бизнес эрхлэгчдийн нийт хөрөнгө 22.6 тэрбум ам.доллараар өссөн талаар “Блумберг” агентлаг мэдээллээ. Энэхүү өсөлт нь олон улсын хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны ханшийн өсөлттэй холбоотойгоор бүрдсэн бөгөөд “Bloomberg Billionaires Index”-т тусгагдсан байна.
2025-06-04
Трамп ган, хөнгөн цагааны импортын татварыг хоёр дахин нэмэгдүүлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган болон хөнгөн цагааны импортын татварыг 25 хувиас 50 хувь болгон хоёр дахин өсгөх захирамжид гарын үсэг зурлаа. Лхагва гарагаас хэрэгжиж эхлэх уг шийдвэр нь Америкийн гангийн салбарын тогтвортой байдлыг хамгаалахаар чиглэж буйг Трамп онцолсон ч олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулж байна.
2025-06-04
Ардчиллыг сэргээх амлалттай Ли Жэ Мён Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдов
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчний Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён ялалт байгуулж, тус улсын улс төрд эргэн ирлээ. Түүний ялалт нь ердөө зургаан сарын өмнө ерөнхийлөгч асан Юн Сог Ёлын цэргийн хууль тогтоох оролдлогоос үүдсэн улс төрийн хямралын үр дүнд ирсэн бөгөөд энэ бүхэн Юныг огцруулах, түүнд эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл хүргэсэн юм.
2025-06-04
Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт эхэллээ
Өмнөд Солонгост Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн огцролттой холбогдуулан Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт улс даяар эхэллээ. Үндэсний Сонгуулийн Хорооны мэдээлснээр, санал хураалт өглөөний 6 цагаас оройн 8 цаг хүртэл нийт 14,295 санал авах байранд явагдаж байна.
2025-06-03
Их Британи НАТО-гийн хамгийн дэвшилтэт гишүүн болох зорилт тавив
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер өчигдөр улсынхаа батлан хамгаалахын стратегийг шинэ түвшинд гаргах, улмаар НАТО-гийн хамгийн дэвшилтэт гишүүн орон болгох зорилтоо олон нийтэд танилцууллаа. Шотланд дахь тэнгисийн цэргийн усан онгоцны үйлдвэрт хэлсэн үгэндээ тэрбээр цөмийн шумбагч онгоцууд шинээр бүтээж, Европт дайн тохиолдсон нөхцөлд бүрэн бэлтгэлтэй байхаар зэвсэгт хүчнээ чадавхжуулна гэдгээ мэдэгдэв. Энэ нь Москва болон Вашингтонд илгээж буй хүчтэй дохио болохыг ажиглагчид онцолж байна.
2025-06-03
ЕХ, Филиппин батлан хамгааллын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ
Европын Холбоо болон Филиппин улс батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсоныг Филиппиний Гадаад хэргийн сайд Энрике Манало, ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас нар Манила хотноо болсон хамтарсан хэвлэлийн хурлын үеэр зарлалаа. Талууд ирээдүйд цэрэг, аюулгүй байдлын асуудлаар илүү гүнзгий хамтран ажиллах зорилготой байна.
2025-06-03
Билл Гейтс хөрөнгийнхөө 99 хувийг Африкийн эрүүл мэнд, боловсролд зориулна
Америкийн “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс ирэх хорин жилийн хугацаанд өөрийн хөрөнгийн дийлэнх хэсгийг Африкийн эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулахаа Этиопын нийслэл Аддис-Абебад илэрхийлжээ. Тэрбээр хүний нөөц бололцоог нээж хөгжүүлснээр тивийн улс орнууд жинхэнэ хөгжилд хүрнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдсэн юм.
2025-06-03
БНСУ-д ерөнхийлөгчийн сонгууль эхэлж, урьдчилсан ирц дээд амжилтад ойртлоо
Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт өнөө өглөөний 06:00 цагаас улс даяар эхэллээ. Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль онц байдал зарласнаас хойш яг зургаан сарын дараа энэхүү сонгуулийг товлон зарласан бөгөөд санал авах ажиллагаа оройн 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
2025-06-03
Украин, Орос дахин олзлогсдыг солилцохоор тохиролцлоо
Украин, Оросын төлөөлөгчид Истанбул хотод хоёр дахь удаагаа уулзаж, олзлогдсон цэргүүдийг дахин солилцох тохиролцоонд хүрсэн талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдлээ. Уг уулзалт энэ даваа гарагт Туркийн Чираган ордонд болж, хоёр тал хаалттай хэлбэрээр хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний дараа В.Зеленский Литвийн нийслэл Вильнюст болсон “Бухарестын ес” ба Хойд Европын орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэл хийсэн байна.
2025-06-03
Анналена Бербок НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргаар сонгогдлоо
Германы Гадаад хэргийн сайд асан Анналена Бербок АНУ-ын Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн нууц санал хураалтаар даргаар сонгогдлоо.
2025-06-03
Хоруу чанартай могой зэрэг ховор амьтан хилээр нэвтрүүлэхийг завдсан этгээдийг Энэтхэгт баривчиллаа
Энэтхэгийн Мумбай хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр гаалийн албаныхан нэгэн иргэнийг Тайландаас ховор амьтад, тэр дундаа хоруу чанартай могой тээвэрлэн орж ирэх гэж байхад нь баривчилжээ.
2025-06-03
АНУ-д израилийг дэмжигч жагсаалд галдан дэлбэрэлт үйлдсэн этгээдийг жилийн өмнөөс төлөвлөжээ
2025 оны зургадугаар сарын 2-нд Колорадо мужийн Боулдер хотод болсон Израилийн барьцаалагдсан иргэдийг дэмжих жагсаалын үеэр гар хийцийн гал авалцуулах тэсрэх төхөөрөмж (Молотовын коктейль) шидсэн хэрэгт сэжиглэгдэж буй Мохаммед Сабри Солиман гэгч этгээд энэ халдлагыг бүтэн жилийн өмнөөс нарийн төлөвлөсөн болохыг АНУ-ын мөрдөн байцаах албаныхан мэдэгдлээ.
2025-06-03
Их Британи нэг удаагийн электрон тамхийг бүрэн хориглов
Их Британийн Засгийн газар 2025 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн нэг удаагийн электрон тамхины худалдааг улсын хэмжээнд хориглолоо. Энэхүү шийдвэр нь өсвөр үеийнхний хэрэглээг хязгаарлах, байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг бууруулах зорилготойгоор хэрэгжиж эхэлжээ.
2025-06-03
Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг компаниудаас шаардаж эхэллээ
Японд зуны улиралд хэт халалт аюултай хэмжээнд хүрэх нь улам бүр түгээмэл болж, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах асуудал нийгмийн анхаарлын төвд орж байна. Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газар ням гарагаас эхлэн компаниудад ажилтнуудаа хэт халуунаас сэргийлэх, онцгой нөхцөлд тусламж үзүүлэх бэлтгэлтэй байхыг шаарджээ.
2025-06-02
Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна гэж мэдэгдэв
Хятад Улсын Худалдааны яам өнөө өглөө мэдэгдэл гаргаж, АНУ-ын зүгээс Хятадыг онилсон олон шатны хязгаарлалтын арга хэмжээ авсан нь Женевт хийсэн худалдаа, эдийн засгийн хэлэлцээний үеэр хүрсэн хоёр талын тохиролцоог ноцтой зөрчиж байна гэж мэдэгдлээ.
2025-06-02
Украин “Аалзны тор” нэртэй дронтой цохилтын ажиллагаа явуулж, Оросын стратегийн онгоцуудыг устгаснаа мэдэгдлээ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гаргийн орой хийсэн мэдэгдэлдээ Оросын цэргийн нисэх хүчний баазууд руу дроноор хийсэн томоохон ажиллагаа болох “Аалзны тор”-т оролцсон аюулгүй байдлын албаныханд болон тусгай үүрэг гүйцэтгэсэн бүх хүмүүст талархал илэрхийлэв. Түүний хэлснээр, энэхүү ажиллагаанд жил зургаан сарын турш нарийн төлөвлөгөө, бэлтгэл хангасан бөгөөд 117 дрон, тэдгээрийг удирдсан мөн тооны операторууд оролцсон байна.
2025-06-02
Рюкюгийн хоолны өв дахин сэргэж байна
Одоогийн Японы өмнөд хэсэгт оршдог Рюкюгийн хаант улс 450 жилийн турш цэцэглэн хөгжсөн ч колоничлол, дайны дараах соёлын өөрчлөлтөөс болж түүний өвөрмөц хоолны уламжлал бараг мартагдахад хүрчээ. Гэвч өнөөдөр уламжлалт эмчилгээ, нутгийн амьдралын хэв маягийг хослуулсан шинэ үеийн эмэгтэйчүүдийн ачаар Рюкюгийн эртний нэгдмэл хоолны соёл дахин сэргэж байна.
2025-06-02
Хятад, Япон хоёр далайн бүтээгдэхүүний худалдааны хоригийг цуцлах тохиролцоонд хүрэв
Япон улс 2023 оны наймдугаар сард Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас 1 сая тонн гаруй цэвэршүүлсэн цацраг идэвхт хаягдал усыг далайд цутгасан нь олон улсын хэмжээнд маргаан дэгдээж, Хятад улс Японы далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортыг бүрэн хориглох шалтгаан болсон билээ.
2025-05-30
29 30 31 32 33 34 35
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 45 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 47 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 48 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 50 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 54 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 56 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 8 цаг 57 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 20 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 28 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 29 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 32 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 34 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 40 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 40 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 42 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 41 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 42 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 43 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 45 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top