x

Их Британи нэг удаагийн электрон тамхийг бүрэн хориглов

Их Британийн Засгийн газар 2025 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн нэг удаагийн электрон тамхины худалдааг улсын хэмжээнд хориглолоо. Энэхүү шийдвэр нь өсвөр үеийнхний хэрэглээг хязгаарлах, байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг бууруулах зорилготойгоор хэрэгжиж эхэлжээ.

Шинэ журмын дагуу жижиглэн худалдаачид никотин агуулсан эсэхээс үл хамааран нэг удаагийн электрон тамхийг онлайнаар болон дэлгүүрт худалдаалах эрхгүй болсон байна. Харин дахин цэнэглэдэг, дахин ашиглах боломжтой төрлийг худалдаалахыг хориглоогүй бөгөөд зөвшөөрч буй хэвээр байна.

Сүүлийн жилүүдэд сургуулийн орчинд нэг удаагийн электрон тамхины хэрэглээ огцом нэмэгдэж, хэрэглэж дууссаны дараах хаягдал нь байгаль орчинд ноцтой аюул учруулж буйг мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн. Судалгаагаар Их Британид долоо хоног бүр 5 сая орчим нэг удаагийн электрон тамхийг дахин боловсруулахгүйгээр хаядаг гэсэн тоо гарчээ.

Дэлхий даяар электрон тамхины хэрэглээ огцом өсөж, зохицуулалт шаардлагатай болоод байгаа энэ үед Австрали, Бельги зэрэг улс ч мөн адил хатуу хязгаарлалт тогтоож эхэлсэн байна. Австралид зөвхөн эмийн сангаар дамжуулан худалдаалахыг зөвшөөрч байгаа бол Бельги улс 2024 оны эхээр нэг удаагийн электрон тамхийг хориглосон Европын анхны орон болсон. АНУ-ын Калифорни муж ч энэ чиглэлээр хамгийн идэвхтэй ажиллаж байгаа бүс нутагт тооцогдож байна.

Эх сурвалж: Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 30 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 32 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 33 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 35 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 39 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 41 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 42 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 5 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 13 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 14 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 17 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 19 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 24 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 25 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 27 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 26 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 27 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 28 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 30 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top