x

Хятад, Япон хоёр далайн бүтээгдэхүүний худалдааны хоригийг цуцлах тохиролцоонд хүрэв

Япон улс 2023 оны наймдугаар сард Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас 1 сая тонн гаруй цэвэршүүлсэн цацраг идэвхт хаягдал усыг далайд цутгасан нь олон улсын хэмжээнд маргаан дэгдээж, Хятад улс Японы далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортыг бүрэн хориглох шалтгаан болсон билээ.

Харин хоёр жилийн турш үргэлжилсэн энэхүү худалдааны хориг цуцлагдах шатандаа орж, Японы далайн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд дахин нэвтрэх боломж бүрдэж байна. Талууд энэ долоо хоногт Бээжинд уулзалт хийж, техник, хяналтын шаардлагуудын талаар нэгдсэн ойлголтод хүрсэн тухай Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяаши мэдэгдэв. Тэрбээр “Далайн бүтээгдэхүүний экспортыг сэргээхэд шаардагдах техникийн тохиролцоог бид Хятадын талтай амжилттай хийсэн” хэмээн онцоллоо.

Фүкүшимагийн хаягдал усны асуудлыг Олон улсын атомын энергийн агентлаг аюулгүй гэж үнэлсэн ч Хятад болон зарим хөрш орнууд энэхүү үйлдлийг шүүмжилж байсан. Үүний улмаас Японы далайн гаралтай экспортод хатуу хориг тавьсан юм.

Хэлэлцээрийн шинэ нөхцөлийн дагуу:

  • Японы далайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд Хятадад албан ёсоор бүртгүүлэх ёстой.

  • Бүтээгдэхүүнд цацраг идэвхт бодис илрээгүй болохыг баталгаажуулсан хяналтын гэрчилгээг хавсаргах шаардлагатай.

Ийнхүү хоёр орны худалдааны зөрчил намжиж, Японы далайн бүтээгдэхүүн Хятадын том зах зээлд эргэн орж ирэх нөхцөл бүрдэж байна. Энэ нь бүс нутгийн худалдаа, харилцаанд эерэг дохио болохоор байна.

Эх сурвалж: Al Jazeera.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Мунзуй” Г.Нямдоржийн хэрэг дахин шүүхэд шилжлээ 13 мин Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ 35 мин АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна 43 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 58 мин Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг буулгууахаар боллоо 1 цаг 14 мин Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов 1 цаг 20 мин Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 1 цаг 31 мин Нөөлөг салхины улмаас Дорнод аймаг айлын гэр нуржээ 1 цаг 34 мин Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 17 цаг 45 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 17 цаг 48 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 17 цаг 52 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 17 цаг 54 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 17 цаг 57 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 17 цаг 59 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 18 цаг 50 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 20 цаг 10 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 21 цаг 4 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 21 цаг 10 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 21 цаг 13 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 21 цаг 15 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top