x

Трамп ган, хөнгөн цагааны импортын татварыг хоёр дахин нэмэгдүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган болон хөнгөн цагааны импортын татварыг 25 хувиас 50 хувь болгон хоёр дахин өсгөх захирамжид гарын үсэг зурлаа. Лхагва гарагаас хэрэгжиж эхлэх уг шийдвэр нь Америкийн гангийн салбарын тогтвортой байдлыг хамгаалахаар чиглэж буйг Трамп онцолсон ч олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулж байна.

Тус татварын нэмэгдэл нь 2025 оны гуравдугаар сараас хойш хоёр дахь удаагаа өсөж байгаа бөгөөд энэ нь автомашин, лаазалсан хүнс зэрэг метал ихээр ашиглагддаг салбарт шууд нөлөөлнө. Шүүмжлэгчид үүнийг гадаадын үйлдвэрлэгчдэд дарамт болж, худалдааны түншүүдийн эсэргүүцлийг өдөөж, эцэстээ Америкийн хэрэглэгчдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч Трамп Их Британитай хийж буй худалдааны хэлэлцээний хүрээнд тус улсаас оруулж ирэх металлуудад өмнөх 25 хувийн татварыг хэвээр үлдээжээ. АНУ нь дэлхийд ган импортлогч орнуудын тоонд Европын холбооны дараа хоёрт жагсдаг бөгөөд гол нийлүүлэгч орнуудад Канад, Бразил, Мексик, Өмнөд Солонгос багтдаг.

Трамп 2017–2021 оны анхны бүрэн эрхийн хугацаанд үндэсний аюулгүй байдлыг хангах нэрийн дор ганд 25, хөнгөн цагаанд 10 хувийн татвар оноож байсан. Гэвч дараа нь АНУ холбоотнуудтай байгуулсан гэрээ болон зарим бизнесийн хүсэлтийн дагуу тодорхой бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлсөн. Харин энэ оны гуравдугаар сард эдгээр хөнгөлөлтийг хүчингүй болгож, хамгаалалтын бодлогыг дахин чангатгасан юм.

Баасан гарагт АНУ-ын гангийн үйлдвэрт болсон уулзалтын үеэр Трамп мэдэгдэхдээ, “Америкийн бизнес эрхлэгчид гадаадын биш, зөвхөн дотоодын ханган нийлүүлэгчдээс авах нөхцөлийг бий болгохын тулд татварыг илүү өндөр болгохыг зорьж байна” хэмээн мэдэгдсэн нь тус бодлого ирэх сонгуулийн өмнөх популист алхмын нэг байж магадгүй хэмээн дүгнэхэд хүргэж байна.

Эх сурвалж: BBC News, Reuters, Bloomberg

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 31 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 33 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 34 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 36 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 40 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 42 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 43 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 6 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 14 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 15 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 18 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 20 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 26 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 27 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 29 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 27 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 28 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 29 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 31 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top