x

Их Британи Израилтай хийж буй чөлөөт худалдааны хэлэлцээг түр зогсоолоо

Их Британи улс Газын зурваст хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхэд саад учруулж, энгийн иргэдийг бүслэн, өлсгөлөнд хүргэж байгаа Израилын үйлдлийг хариуцлагажуулахын тулд хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээг түр зогсоох шийдвэр гаргалаа. Энэ талаар Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми парламентын Доод танхимд мягмар гарагт мэдэгдсэн байна.

Тэрбээр “Бид энэ нөхцөл байдлыг зүгээр хараад сууж болохгүй. Энэ нь хоёр орны хамтын ажиллагааны үндэс болсон зарчим, үнэт зүйлстэй нийцэхгүй” хэмээн онцолсон байна. Израилын Газын зурваст авсан арга хэмжээнүүдийг тэрээр хүнлэг бус, олон улсын хуульд харш гэж үзсэн бөгөөд чөлөөт худалдааны хэлэлцээг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгдэв.

Энэ шийдвэр нь палестин иргэдийн эсрэг хүчирхийллийг дэмжигч гурван хувь хүн, хууль бус хоёр харуулын цэг, хоёр байгууллагад хориг арга хэмжээ авах багцын хүрээнд зарлагдсан юм. Израилаас Их Британид суугаа Элчин сайдыг Гадаад хэргийн яаманд дуудаж, нөхцөл байдлын талаар тайлбар өгөхийг шаардсан байна.

Их Британи болон Израил хоёр 2022 оноос чөлөөт худалдааны гэрээг шинэчлэх хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд 2024 оны дөрөвдүгээр сард тав дахь шатны уулзалт болсон. Энэ оны долоодугаар сард шинэ Засгийн газар хэлэлцээг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан ч нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ийнхүү түр зогсоожээ.

Эх сурвалж: Politico

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 21 цаг 55 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 21 цаг 56 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 22 цаг 34 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 22 цаг 36 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 22 цаг 37 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 22 цаг 45 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 22 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 22 цаг 54 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 22 цаг 57 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 22 цаг 58 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 22 цаг 59 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Өчигдөр 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Өчигдөр 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Өчигдөр 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Өчигдөр 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н...
Top