x

Чили литийн хоёр дахь том ордоос олборлолт хийхээр “Rio Tinto”-той хамтарна

Чилийн төрийн өмчит “Codelco” компани даваа гарагт Британи-Австралийн “Rio Tinto” компанитай хамтран дэлхийд литийн нөөцөөр хоёрдугаарт ордог Марикунгагийн давсны талбайд олборлолт явуулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Rio Tinto” компани “Salar Maricunga SpA” нэртэй хамтарсан үйлдвэрт 900 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 49.99 хувийг эзэмших бол, “Codelco” 50.01 хувийн хяналтын багцыг хадгалахаар болжээ.

Уг шийдвэр нь цахилгаан автомашин болон ухаалаг төхөөрөмжийн батерейны гол түүхий эд болох литийн эрэлт дэлхий даяар эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотой. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, Аргентин, Боливи, Чили улсуудын бүрэлдэх “литийн гурвалжин” нь дэлхийн нийт литийн нөөцийн 60 хувийг эзэлдэг ажээ.

Марикунга давсны талбай нь Чилийн хойд нутгийн Атакамагийн дараа литийн агууламж өндөртэй хоёр дахь том талбайд тооцогддог. Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борик 2023 оноос хойш төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, литийн олборлолтыг нэмэгдүүлэх бодлого баримталж буй нь энэхүү гэрээг хэрэгжих үндэс болсон байна.

Чили нь Австралийн дараа ордог литийн олборлолтын хоёр дахь том улс бөгөөд одоогоор зөвхөн Атакамагийн талбайгаас литийг олборлож байна. Харин уг шинэ хамтарсан төсөл хэрэгжсэнээр олборлолтын цар хүрээ, боломжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх төлөвтэй байна.

“Rio Tinto” компани нь дэлхийн 35 оронд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зэс, төмөр, алт зэрэг олон төрлийн ашигт малтмал олборлодог дэлхийн хоёр дахь том уул уурхайн корпораци юм. Тус компани нь мөн Аргентин болон Сербид литийн төслүүдэд оролцож байгаа.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 2 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 6 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 10 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 18 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 21 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 24 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 20 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 24 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 28 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 31 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 35 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 38 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 9 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 17 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 28 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 40 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 6 цаг 55 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 6 цаг 56 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 3 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 21 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top