x

Израиль Газа руу НҮБ-ын хүнсний тусламжийн таван ачааны машиныг нэвтрүүлжээ

Израилийн засгийн газар 11 долоо хоногийн хоригийн дараа НҮБ-ын таван ачааны машин хүнсний тусламж, тэр дундаа нярай хүүхдийн хүнс тээвэрлэн Газарын зурвас руу ороход зөвшөөрсөн тухай мэдээлэв. Энэхүү алхамыг дэлхий нийтийн санаа зовнил, АНУ-ын Сенат дахь холбоотнуудын шахалтын дараа Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху зөвшөөрсөн бөгөөд тэрбээр “өлсгөлөнд хүргэхгүй байх нь бодит болон дипломат ач холбогдолтой” хэмээн онцолжээ.

НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан дарга энэ шийдвэрийг сайшаасан ч "өнөөгийн байдалд 2.1 сая палестинчуудын хувьд энэ нь далайд дусал мэт өчүүхэн" гэж мэдэгдлээ. Тус бүс нутагт өлсгөлөн нүүрлэх аюул тулгараад байгааг олон улсын судлаачид удаа дараа анхааруулсаар буй.

Нетаньяху энэхүү хүнсний тусламжийг зөвхөн Израилийн армийн хяналтад, хувийн компанийн хамтаар АНУ-ын дэмжлэгтэй логистикийн төв байгуулагдтал үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв. Харин энэхүү төлөвлөгөөг НҮБ хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

Израилийн зүгээс мөн Ням гарагт эхлүүлсэн Газ дахь газар дээрх довтолгоогоо өргөжүүлж, “Газа дахь бүх бүсийг хяналтдаа авна” гэж мэдэгдээд байна.

Энэ хооронд Израилийн агаараас хийсэн дайралтууд даваа гарагт л гэхэд Газын зурвасын хэмжээнд дор хаяж 40 хүний аминд хүрчээ. Нусейратын дүрвэгсдийн хуаранд байрлаж байсан сургууль дээрх дайралтад таван хүн амь үрэгдсэн бол Израилийн армийн мэдээлснээр уг газарт Хамасын командын төв байрлаж байсан аж.

Израилийн тал мөн Хан Юнис хот болон түүний зүүн захын оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжихийг анхааруулж, “өнөөг хүртэлх хамгийн хүчтэй цохилт” хийхээ мэдэгджээ.

Эх сурвалж: BBC, Al Jazeera, UN OCHA

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 27 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 32 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 33 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 35 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 37 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 38 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 41 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 46 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 1 цаг 2 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 1 цаг 8 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 1 цаг 23 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 40 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 44 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 46 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 47 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 49 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 53 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 53 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 17 цаг 13 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top