x

Тайландын шүүх газар хөдлөлтөөр нурсан өндөр барилгатай холбоотой 17 хүний баривчлах шийдвэр гаргалаа

Тайландын нийслэл Бангкок хотод газар хөдлөлтийн улмаас нурсан 30 давхар барилгын хэрэгт холбогдуулан нийт 17 хүнд баривчлах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Тус барилга нь Төрийн аудитын газрын шинэ байр болохоор төлөвлөгдсөн байсан бөгөөд Мьянмарт энэ оны гуравдугаар сарын 28-нд болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Бангкокт мэдрэгдсэний дараа нуржээ.

Эрх баригчид өнөөдрийн байдлаар нурангинаас 89 хүний цогцсыг гаргаж авсан бол долоон хүн сураггүй хэвээр байгаа гэж мэдэгдлээ. Нуралт болох үед барилгын талбайд 400 гаруй ажилтан ажиллаж байсан бөгөөд аврах ажиллагаанд нисгэгчгүй дрон, үнэрч нохой, кран, экскаваторуудыг дайчилсан байна.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр уг шийдвэрүүд нь барилгын зураг төсөл гаргасан, барьсан, барилгын ажлыг хянан удирдсан хүмүүст хамаарч байгаа аж. Хэвлэлүүдийн мэдээлснээр одоогоор нэр дурдагдсан ганц хүн нь Италийн хөрөнгө оруулалттай, Тайландын хамгийн том барилгын компаниудын нэг болох Italian-Thai Development компанийн ерөнхийлөгч асан Прэмчай Карнасута юм.

Мөн Тайландын дотоодын хэвлэлүүд тус барилгын цахилгаан шатны хонгилд бүтэц, хийцийн доголдол илэрсэн талаар мэдээлжээ. Гэсэн ч эрх баригчид барилгын нурангийн шалтгааныг албан ёсоор дүгнэн нийтэд зарлаагүй байна.

Нийслэл Бангкок дахь бусад барилгууд газар хөдлөлтийн чичиргээнд өртсөн ч ноцтой хохирол амсаагүй. Харин аялал жуулчлалын гол бүс болох Чатучак захын эсрэг талд байрлалтай, цэнхэр шил, ган хийцтэй энэхүү 30 давхар барилга гурав орчим жилийн турш баригдаж байсан бөгөөд нийт зардал нь хоёр тэрбум тай бат буюу ойролцоогоор 59 сая ам.доллар хүрээд байжээ.

Газар хөдлөлт болсон өдөр буюу гуравдугаар сарын 28-нд Мьянмарт 3,000 гаруй хүн амиа алдаж, 4,500 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Энэхүү хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Тайланд, өмнөд Хятадын хэсгүүдэд мэдрэгдсэн юм.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 5 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 9 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 14 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 21 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 24 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 28 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 23 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 27 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 31 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 34 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 38 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 41 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 12 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 20 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 31 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 43 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 6 цаг 58 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 7 цаг 0 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 6 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 24 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top