x

Гал зогсоох хэлэлцээ эхэлснийг ХАМАС баталжээ

Израилын талтай “ямар ч урьдчилсан нөхцөл болзолгүйгээр” хэлэлцээ хийх шинэ үе шат Доха хотод эхэлсэн гэж ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалтан мэдэгдээд, уг хэлэлцээ нь Газын зурвас дахь дайныг зогсоох зорилготой гэдгийг хэлжээ.

ХАМАС-ын өндөр албан тушаалтан Тахер аль-Нунугийн мэдэгдсэнээр, энэ удаагийн хэлэлцээ аль аль талаас ямар нэгэн нөхцөл болзол тавихгүйгээр эхэлсэн бөгөөд хэлэлцээний үеэр бүх асуудлыг хэлэлцэхэд нээлттэй байгаа гэжээ. “ХАМАС бүх асуудлаар, ялангуяа дайныг зогсоох, Израилын цэргийг гаргах, барьцааны хүмүүсийг хоригдлуудаар солилцох зэрэг асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэх болно” гэж тэрбээр хэлсэн байна.

Гуравдугаар сарын 18-нд Израилын тал Газын зурвас дахь байлдааны ажиллагаагаа дахин эхлүүлж, бүслэлтээ эрчимжүүлснээр тус зурваст хоёр сарын турш үргэлжилсэн гал зогсоох хэлэлцээр дуусгавар болсон юм. Түүнчлэн дайныг түр хугацаагаар зогсоох бусад оролдлого ч бүтэлгүйтсэн байна.

Израилын тал хүмүүнлэгийн тусламжийг тус нутаг дэвсгэр лүү нэвтрүүлэхгүй байгаа нь хоол хүнс, цэвэр ус, түлш, эмийн хомсдолд хүргэж, өлсгөлөн газар авч байгааг НҮБ-ын агентлагуудын зүгээс анхааруулсаар байна. Харин Израилын Батлан ​​хамгаалахын сайд Исраэль Катз мэдэгдэхдээ, байлдааны ажиллагааг эрчимжүүлсний дүнд ХАМАС бүлэглэлийнхнийг хэлэлцээний ширээний ард эргүүлэн авчирлаа гэв.

Аливаа хэлэлцээр нь дайныг бүрмөсөн зогсоож, Израилын цэргийг Газаас гаргах ёстой гэсэн байр суурийг ХАМАС хатуу баримталж ирсэн тул дайныг зогсоох зорилготой өмнөх хэлэлцээнүүд төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Газад барьцаалагдсан Израилын иргэдийг суллах хэлэлцээ мөн үргэлжилж байна. Хэлэлцээ хийх багийг Катарын нийслэл рүү явахыг үүрэг болгосон гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 27 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 32 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 33 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 35 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 37 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 38 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 41 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 46 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 1 цаг 2 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 1 цаг 8 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 1 цаг 23 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 40 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 44 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 46 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 47 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 49 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 53 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 54 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 17 цаг 13 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top