x

Японд хүүхэд төрүүлэх зардлыг төр хариуцдаг болно

Японд төрөлт буурч байгаатай холбогдуулан тус улсын Эрүүл мэндийн яам ирэх оны дөрөвдүгээр сараас хүүхэд төрүүлэхтэй холбоотой зардлыг үнэ төлбөргүй болгохоор төлөвлөж байна.

Тодруулбал, мэргэжилтнүүдийн ажлын хэсгийн лхагва гарагт баталсан бодлогод эрүүл мэндийн даатгалын тогтолцооны дагуу хэвийн төрөлттэй холбоотой зардлыг бүрэн хариуцах саналыг тусгажээ. Одоогоор хэвийн төрөлт нь өвчин, гэмтэл зэрэгтэй адил эрүүл мэндийн нөхцөлд тооцогддоггүй тул даатгалын хамрах хүрээнд багтдаггүй байна. Харин дээрх саналд төрөх үеийн өвдөлтийг бууруулдаг эпидураль эмчилгээг даатгалд хамруулах талаар дурдсангүй.

Эмнэлгийн байгууллагууд хэвийн төрөлтийн төлбөрийг өөрсдөө тогтоох боломжтой байдаг тул мужаасаа хамааран ихээхэн ялгаатай байдаг ажээ. Одоогоор төрөөс хүүхэд бүрд 500 мянган иен буюу 3400 ам.долларын нэг удаагийн тэтгэмж олгож байгаа боловч хүүхэд төрүүлэх зардал өссөөр байгаа тул ихэнх тохиолдолд уг тэтгэмжийн мөнгөнөөс давах болжээ.

2024 оны санхүүгийн жилийн эхний хагасын байдлаар, улсын хэмжээнд хэвийн төрөлтөд дунджаар 518 мянган иен зарцуулсан болохыг Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны статистик мэдээ харуулжээ. Харин төрөлтийг даатгалд хамруулахаар болсон тохиолдолд улсын хэмжээнд нэгдсэн үнийг тогтооно. Гэхдээ эх барих эмч нар энэ алхам нь эмнэлгийн байгууллагуудад орлого буурснаас үүдэлтэй санхүүгийн хүндрэл учруулж болзошгүй гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлж байна.

Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 29 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 34 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 34 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 37 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 38 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 39 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 43 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 48 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 1 цаг 4 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 1 цаг 9 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 1 цаг 25 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 42 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 45 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 48 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 49 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 50 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 55 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 55 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 17 цаг 15 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top