x

Трамп Саудын Арабт айлчилж, 1 их наяд долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр буюу тавдугаар сарын 13-нд Саудын Арабт албан ёсны айлчлал хийж, тус улсын нийслэл Риад хотод хунтайж Мухаммед бин Салмантай уулзана. Айлчлалын хүрээнд эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хэд хэдэн томоохон гэрээ хэлэлцээр байгуулах хүлээлт үүсээд байна. Трампын зүгээс ирэх нэг жилийн хугацаанд Саудын Арабаас нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татах сонирхлоо илэрхийлсэн нь энэхүү айлчлалын гол зорилтын нэг болжээ.

Маргааш буюу тавдугаар сарын 14-нд Трамп Катар улсад очиж, Булангийн орнуудын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтад оролцох бөгөөд айлчлалынхаа сүүлийн өдөр буюу тавдугаар сарын 15-нд Арабын Нэгдсэн Эмират улсад хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна. Тэрбээр Саудын Арабыг АНУ-ын хувьд эдийн засгийн чухал түнш гэж үзэж, өмнө нь ерөнхийлөгчөөр сонгогдохдоо ч хамгийн анхны гадаад айлчлалаа тус улсаас эхлүүлэхээр төлөвлөж байжээ. Гэвч тухайн үед Пап Францис таалал төгссөнтэй холбоотойгоор Ватиканд түрүүлж айлчилсан байдаг.

АНУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд 0.3 хувиар агшсан нь тарифын бодлого зэрэг хүчин зүйлсээс үүдэлтэй хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд Трамп “Америк нэгдүгээрт” хэмээх бодлогоо хэрэгжүүлэхэд Булангийн орнуудын үндэсний баялгийн сангаас хөрөнгө оруулалт татахыг чухалчилж байна. Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салман энэ оны нэгдүгээр сард АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж болох талаар мэдэгдэж байсан бол Трамп уг тоог нэг их наяд ам.долларт хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Айлчлалын үеэр АНУ Саудын Арабт 100 тэрбум ам.долларын зэвсэг, технологи нийлүүлэх гэрээг байгуулах магадлал өндөр байгаа талаар ажиглагчид онцолж байна. АНУ өмнө нь Саудын Арабт тогтмол зэвсэг нийлүүлж байсан ч Жо Байдены ерөнхийлөгчийн үед энэ харилцаа түр зогсож, өнгөрсөн жилээс дахин сэргэсэн билээ. Саудын Арабын хувьд Трампын энэ удаагийн айлчлал нь хоёр улсын эдийн засгийн ойр харилцааг сэргээх, өмнө нь зогсонги байсан хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломж гэж үзэж байна.

Эх сурвалж: CNN, Reuters, Al Jazeera

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 9 цаг 26 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 9 цаг 28 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 9 цаг 29 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 9 цаг 31 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 35 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 37 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 38 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 11 цаг 1 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 11 цаг 9 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 11 цаг 10 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 11 цаг 13 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 11 цаг 15 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 11 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 11 цаг 21 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 11 цаг 21 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 11 цаг 23 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 13 цаг 22 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 13 цаг 23 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 13 цаг 24 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 13 цаг 26 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top