x

АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадаас илгээх шуудангийн илгээмжид ногдуулах тарифыг 120 хувиас 54 хувь хүртэл бууруулах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Шинэ тарифаар тооцох журам АНУ-ын Зүүн эргийн цагаар тавдугаар сарын 14-ний 00:01 цагаас эхлэн хэрэгжих юм.

Зарлигт зааснаар, илгээмжээс авах хураамжийн доод хэмжээ 100 ам.доллар хэвээр хадгалагдана. Энэхүү өөрчлөлт нь хоёр улсын хоорондын худалдааны татварын зөрчлийг бууруулах зорилготой бөгөөд Трампын засаг захиргаа өмнө нь Хятадын импортын бүтээгдэхүүнд ногдуулах тарифыг олон удаа нэмэгдүүлснээр илгээмжийн тариф 120 хувьд хүрээд байсан билээ.

Мөн Ерөнхийлөгч Трамп тавдугаар сарын 2-ноос эхлэн Хятадаас нийлүүлж буй 800 ам.доллароос доош үнэтэй барааг импортын татвараас чөлөөлөхгүй болохоо мэдэгдэж, “татвараас чөлөөлөгдөх босго хэт өндөр байгаа нь Хятадын талд давуу байдал үүсгэж байна” гэж мэдэгдэж байв.

Хариуд нь Хятадын тал АНУ-ын бүх бараанд ногдуулах тарифыг 125 хувь хүртэл нэмэгдүүлсэн бөгөөд худалдааны зөрчил хурцдаад байсан. Гэвч хоёр орны албаны төлөөлөгчид тавдугаар сарын 10–11-нд Швейцарьт уулзаж, татварын ачааллыг харилцан бууруулах тохиролцоонд хүрснээр тарифын шинэ өөрчлөлт бодит ажил хэрэг болж эхэлж байна.

Тарифын энэхүү бууралт нь Хятадаас АНУ руу чиглэсэн шуудан, цахим худалдааны урсгалыг тодорхой хэмжээнд хэвийн байдалд оруулах зорилготой бөгөөд цаашид худалдааны хэлэлцээрийн дараагийн шатны үндэс суурь болох хүлээлттэй байна.

Эх сурвалж: TASS

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 6 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 10 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 15 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 23 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 26 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 29 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 25 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 29 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 32 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 35 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 39 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 43 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 13 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 22 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 32 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 45 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 7 цаг 0 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 7 цаг 1 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 7 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 25 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top