x

Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ

Аргентины Дээд шүүхийн хонгилд хадгалагдаж байсан, дэлхийн Хоёрдугаар дайны үеийн нацист дэглэмтэй холбоотой 83 хайрцаг баримт бичиг саяхан дахин илэрч, түүхчид болон хуульчдын анхаарлыг татлаа. Хайрцгуудыг 1941 оны зургаадугаар сард Токиогийн Германы Элчин сайдын яамнаас Японы “Нан-а-Марү” хөлөг онгоцоор Аргентин руу илгээсэн бөгөөд тухайн үедээ эрх баригчид тэдгээрийг нацист үзэл суртлыг нэвтрүүлэх зорилготой байж болзошгүй хэмээн сэрэмжилж байжээ.

Гаалийн байгууллага таван хайрцгийг нээж үзэхэд дотроос нь нацист намын гишүүдийн тэмдэглэлийн дэвтэр, гэрэл зураг, ухуулгын материалууд гарч ирсэн тул холбооны шүүх бүх материалыг хураан авч, Дээд шүүхэд шилжүүлсэн байна. Тэр үеэс хойш олон арван жил хадгалагдсаар, 2025 онд шүүхийн музей байгуулах бэлтгэл ажлын үеэр санамсаргүй байдлаар илэрчээ.

Шүүхийн төлөөлөгчид уг баримтууд нь Германы дэглэм Аргентинд үзэл суртлаа нэвтрүүлэх оролдлого хийж байсны баталгаа байж болохыг онцолсон байна. Одоо эдгээр баримт бичгийг аюулгүй байдлын нэмэлт хамгаалалттай өрөөнд шилжүүлж, Буэнос-Айрес дахь Холокостын музейн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хадгалах, шинжлэн судлах ажлыг эхлүүлээд байна.

Тус музейн судлаачид эдгээр баримтад нацистуудын олон улсын санхүүжилтийн сүлжээ, тагнуулын ажиллагаа, цагаачлалын маршрутын талаарх шинэ мэдээлэл агуулагдаж байх магадлалтай гэж үзэж байна.

Аргентин улс 1944 он хүртэл дэлхийн дайнд төвийг сахисан байр суурьтай байсан ч 1945 онд Тэнхлэгийн гүрнүүдэд дайн зарлаж, холбоотны талд орсон. 1933–1954 оны хооронд нацист дэглэмээс зугтсан 40 мянга орчим еврей хүн Аргентинд дүрвэн ирсэн бөгөөд тус улс нь Латин Америк дахь еврей иргэдийн хамгийн том төв болжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 5 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 9 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 14 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 21 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 24 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 28 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 23 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 27 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 31 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 34 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 38 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 41 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 12 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 20 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 31 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 43 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 6 цаг 58 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 7 цаг 0 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 6 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 24 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top