x

АНУ-ын өндөр албан тушаалтны хэлснээр энхийн хэлэлцээрээс ихийг хүлээхгүй байна

АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалтан, сенатор Марко Рубио Украин, Оросын энхийн хэлэлцээр Туркт болох чухал уулзалт болно гэдэгт өндөр найдлага тавихгүй байгаагаа мэдэгдлээ. Тэрээр уг асуудлаар ахиц гаргахын тулд Дональд Трамп, Владимир Путин нар биечлэн уулзах шаардлагатай гэж үзэж байна.

“Ерөнхийлөгч Трамп, ерөнхийлөгч Путин хоёр энэ асуудлаар шууд харилцан уулзах хүртэл ямар нэгэн ахиц гарна гэж би бодохгүй байна” хэмээн тэрээр Туркийн өмнөд хэсэгт болсон НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа хэлжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тус улс төлөөлөгчдөө Истанбул руу явуулахаа баталсан ч Оросын тал хэлэлцээрийг нухацтай авч үзэхгүй байна хэмээн шүүмжилсэн байна.

Тэрбээр Анкара хотноо сэтгүүлчдэд хандан, Оросын төлөөлөгчдийг “доод түвшний” гэж дүгнэжээ. Харин Оросын төлөөлөгчдийн тэргүүн, ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский Кремлийн баг шаардлагатай бүх мэдлэг, чадвартай гэж мэдэгдсэн байна.

Өдрийн эхэнд Ойрхи Дорнодод айлчилж буй Дональд Трамп ч мөн энхийн яриа хэлэлцээ ахихын тулд Путинтэй биечлэн уулзах шаардлагатай гэж хэлсэн юм.

BBC агентлагийн сурвалжлагч Air Force One онгоцонд түүнээс Оросын төлөөлөгчдийн түвшний талаар асуухад Трамп “Путин бид хоёр уулзах хүртэл юу ч болохгүй” хэмээн хариулжээ.

“Тэр намайг очихгүй бол ирэхгүй. Та дуртай байсан ч, үгүй байсан ч, бид хоёр уулзахгүй л бол юу ч болохгүй. Гэхдээ бид энэ асуудлыг шийдэх л болно. Учир нь хэт олон хүн амь үрэгдэж байна” гэж Трамп нэмж хэлжээ.

Тэрбээр хэрэв “тохиромжтой” байвал Баасан гарагт Турк дэх хэлэлцээрт оролцоно гэж мэдэгдсэн ч дараа нь Вашингтонд буцаж магадгүй хэмээв.

АНУ, Турк, Украин, Оросын төлөөлөгчид энэ Пүрэв гарагт Истанбул хотод 2022 оноос хойших анхны нүүр тулсан хэлэлцээрийг хийхээр төлөвлөж байсан ч оройн байдлаар тов гаргаагүй байв. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар уулзалт Баасан гарагт болох магадлалтай байна.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 9 цаг 26 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 9 цаг 28 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 9 цаг 29 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 9 цаг 31 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 35 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 37 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 39 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 11 цаг 2 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 11 цаг 9 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 11 цаг 10 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 11 цаг 13 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 11 цаг 15 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 11 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 11 цаг 21 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 11 цаг 22 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 11 цаг 24 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 13 цаг 23 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 13 цаг 24 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 13 цаг 24 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 13 цаг 26 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top