x

ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо

Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте Нидерландын Хааг хотод байрлах Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн хэргээр саатуулагдаад байгаа ч төрөлх хот Даваогийн даргын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж байгаа нь албан бус дүнгээр тодорхой болоод байна.

Саналын хуудсын 80 хувийг тоолсны дараа Дутерте хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө найм дахин олон санал авч ялалт байгуулах нь үндсэндээ тодорхой болсон гэж Филиппиний сонгуулийн төв комиссоос мэдээлжээ. Өдгөө 80 настай тэрбээр улс орон даяар зохион байгуулагдсан завсрын сонгуульд дахин хүч үзэж, өмнөд нутгийн Давао хотод нэр нөлөө, нөлөөллөө хадгалсаар байгааг энэ үр дүн гэрчилж байна.

Р.Дутерте 2016–2022 онд Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа “хар тамхины эсрэг дайн” нэрийн дор олон мянган хүний аминд хүрсэн хэргээр олон улсын анхаарлын төвд орсон. Түүнийг 2024 оны гуравдугаар сард баривчилж, ОУЭШ-д хүргэсэн нь Филиппинд дэмжигчдийнх нь дургүйцлийг төрүүлж, уг ажиллагааг “гадаадын захиалгат хүн хулгайлах” явдал хэмээн эсэргүүцэж байв.

Дутерте шүүхийн өмнө хариуцлага хүлээх Азийн анхны төрийн тэргүүн асан болж магадгүй байгаа ч дэмжигчид нь түүнийг “ард түмний төлөө зүтгэхэд эргэн ирлээ” хэмээн баяртай угтан авч, нийгмийн сүлжээнд баяр хүргэсэн зурвасууд түгжээ.

Түүний өмгөөлөгчид баривчилгааг хууль бус гэж мэдэгдэн, хар тамхитай тэмцэх бодлого нь улс орны аюулгүй байдалд чиглэсэн хуулийн хүрээний арга хэмжээ байсан гэж хамгаалсаар байгаа юм.

Харин түүний хоёр хүүгийн нэг нь Конгрессын гишүүнээр дахин сонгогдож, нөгөө нь Давао хотын дэд даргаар ялалт байгуулаад байгаа нь Дутертегийн гэр бүл улс төрийн ар талыг бэхжүүлж буйг илтгэж байна.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 6 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 10 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 15 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 23 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 26 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 29 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 25 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 29 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 32 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 35 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 39 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 43 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 13 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 22 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 32 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 45 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 7 цаг 0 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 7 цаг 1 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 7 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 25 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top