
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 81 хувьтай байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2025-09-08

Эрдэнэт үйлдвэр баяжуулалтын технологиор өндөр үр ашигтай ажиллаж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийн өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд оролцлоо.
2025-09-08

Тарваган тахлын улмаас Хөвсгөл аймгийн хоёр сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт орлоо
Цагаан-Уул, Мөрөн суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол батлагдаж аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Мөрөн, Цагаан-Уул сумдад 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
2025-09-08

Нийслэл, орон нутагт аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдэв
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
2025-09-08

45-аас дээш насны ахмад бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдана
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгийн хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар Монгол Улсын шилдэг аймаг Өмнөговь аймгийн нэрэмжит Ахмад бөхчүүдийн барилдаан 2025 оны аравдугаар сарын 4-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
2025-09-08

Нийслэлд өнгөрсөн долоо хоногт 36 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоон хоногт гал түймрийн 36 удаагийн дуудлага бүртгэгдсэн. Үүнээс объектын гал түймэр 29, аврах ажиллагаа 7, алба хаагчид дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 1 тэрбум 385 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
2025-09-08

Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв Эрдэнэт хотод нээлтээ хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн нээлтэд оролцлоо. Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүний 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байна.
2025-09-08

Уул, хээрийн нутгаар ялимгүй цас орж, говийн нутгуудаар салхи ширүүснэ
Манай орны нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.
2025-09-08

Өнөөдрийн онцлох үйл явдлууд
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин есдүгээр сарын 4-9-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
2025-09-08

“Урт цагаан”-ы шинэ цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж, Барилгачдын талбайд дахин шинэ төсөл эхлүүлнэ
ЧД-ийн 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн.
2025-09-08

Тэгш дугаартай автомашин өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах журмаар өнөөдөр /2025.09.08/ улсын бүртгэлийн дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
2025-09-08

Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай болохоор байна
Хуулийн өөрчлөлтөө бүхэлд нь танилцуулахгүй иргэдийн сонирхлыг татах бага сага өгөөш хаяж өгч хөөрүүлээд араар нь өөрсдөдөө баахан хөнгөлөлт чөлөөлөлт авахаар төсөл явж байна.
2025-09-08

Хятадын түрэлт ба ШХАБ
Уг нь жил бүрийн намар дэлхийн удирдагчидАмерикийн Нью-Йорк хотод, НҮБ-ын төвд цугларч цэнхэр гаригийнхаа ирээдүйг хэрхэн одоогоос дээрдүүлэх, яаж энх тайвнаар зэрэгцэн орших талаар хэлэлцдэг байлаа. Өнөөдөр Хятадын Бээжинд болж буй “Автократ үдэшлэг” НҮБ-ын байр суурийг булаалдах мэт. Энд л олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, сансар огторгуйн болон агаар, тэнгист технологио хамтран хөгжүүлж, хүчээ нэгтгэж байна. Дэлхийн их гүрний хүчний харьцаа эргэлт буцалтгүй өөрчлөгдөж эхэллээ.
2025-09-08

Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна
Саймон Тротт нь Рио Тинтод 20 гаруй жилийн турш төмрийн хүдэр, давс, уран, борат, очир эрдэнийн группүүдэд удирдах түвшинд ажилласан туршлагатай. Гүйцэтгэх удирдлагын багт бүтээгдэхүүний групп төдийгүй Арилжаа хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэж байжээ.
2025-09-06

Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчдийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
2025-09-06

Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ
Австралийн дээд шүүхээс Австралиас гадна дахин суурьших боломжгүй гадаад иргэдийг хугацаагүй хорих боломжгүй, энэ нь хүний эрхийг үл хүндэтгэсэн хэрэг болно хэмээн үзсэн ба үүнтэй холбоотойгоор засгийн газраас тус дахин суурьших боломжгүй гадаад иргэдийг Науру руу шилжүүлэх шийдвэр гаргав.
2025-09-06

УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа
УИХ-ын Тамгын газрын Үнэлгээ, мониторингийн газраас УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлага, төлөөллийг оролцуулсан уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
2025-09-06

Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.
2025-09-06

“Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ
Тэмцээний элит ангилалд Сингапур, Япон, Монгол Улсын нийт 22 тамирчин өрсөлдөх бол сонирхогчдын ангилалд 80 гаруй тамирчин өрсөлдөнө.
2025-09-06

Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна
Л.Алтангэрэл: Цахилгаанаа бид Орос, эсвэл Хятадаас ч авч болно. Бөөрөлжүүтийн станцын ашиглалтад орно. 12 дугаар сараас хойш цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй болов уу. Дулааны эрчим хүчний тухайд асуудал байгаа юу гэвэл байгаа.
2025-09-06
