x

“Урт цагаан”-ы шинэ цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж, Барилгачдын талбайд дахин шинэ төсөл эхлүүлнэ

ЧД-ийн 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил дуусаж, наймдугаар сарын 29-нд нээсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тус байршилд өнөөдөр ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Доороо 109 машины автомашины зогсоол бүхий Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орлоо. Тус байгууламжийг өндөр өртөгтэй гэх шүүмжлэл их байсан. Гэвч бид нийслэлийн зүгээс төсвийг зохиодоггүй. Харин Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайдын норм, дүрмийн дагуу баталсан “эстиматор” программын дагуу төсөв зохиогдож баригдсан. Автомашины зогсоол болон цэцэрлэгт хүрээлэн буюу ногоон байгууламж, усан толио, амрах талбай, задгай театр нь бүрэн хийгдэж дууссан. Дөрвөн давхар үйлчилгээний барилгын хувьд 11 дүгээр сарын 20-нд ашиглалтад орох бөгөөд жуулчдад зориулсан үйлчилгээ явуулах юм. Мөн цаашид тус цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ хариуцан ажиллах болно.

Хуучны Урт цагааны барилгад үйл ажиллагаа явуулдаг байсан дархчид, гар урчууд зэрэг ЖДҮ эрхэлдэг байсан иргэдийн ажлыг байрыг хадгалах үүднээс СБД-ын 32-ын тойрогт Урт цагаан барилгын шинэчилсэн хувилбарыг барьж байна. Тус барилгын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд арван нэгдүгээр сарын сүүлээр ашиглалтад орно. Үүнээс гадна Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барих тухай төлөвлөж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 11 цаг 19 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 11 цаг 21 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 11 цаг 22 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 11 цаг 24 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 11 цаг 27 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 11 цаг 29 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 11 цаг 36 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 11 цаг 37 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 11 цаг 38 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 13 цаг 7 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 13 цаг 33 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 13 цаг 34 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 13 цаг 36 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 13 цаг 37 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 13 цаг 38 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 13 цаг 41 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 13 цаг 43 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 13 цаг 43 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 13 цаг 44 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 45 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top