x

Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв Эрдэнэт хотод нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн нээлтэд оролцлоо.

Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүний 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байна.

Мөн энэ бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг.

Мөн жилд 580 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ. Эдгээр баримт нь хойд бүс хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт, нас баралтаар хоёрдугаарт бичигдэж буйг илэрхийлнэ.

Энэ бүс нутагт хавдраар өвдсөн иргэдийн 71.3 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа юм.

Тиймээс Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 06-нд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу 2025.09.07-ны өдөр Эрдэнэт хотод дэд төвийн үйл ажиллагааг нээлээ. Ингэснээр хойд бүсийн иргэд нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг орон нутагтаа хийлгэх боломжтой боллоо.

Тус дэд төв эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ гээд цогц үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал эмэгтэйчүүд, элэгний болон хөхний хорт хавдрын мэс засал хийхэд бэлэн болжээ. Одоогоор хоёр MRI болон томографийн аппарат суурилуулжээ. Цаашид үе шаттайгаар нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөсөн байна.

Хүний нөөцийн хувьд 177 орон тоотой. Хавдар судлалын үндэсний төвөөс 10 эмч ирж, ажиллана. 35 хүн хэвтүүлэн эмчлэх боломжтой төдийгүй өдрөөр 30 хүнд химийн эмчилгээ хийнэ. Түүнчлэн амбулаториор өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Хойд бүсэд хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулагдсанаар Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал 16 хүртэл хувиар буурах юм байна. Мөн хувь хүн, гэр бүлд ирэх санхүүгийн дарамт буурах, цаг хугацаа хэмнэх давуу тал бий болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 11 цаг 14 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 11 цаг 15 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 11 цаг 16 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 11 цаг 19 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 11 цаг 21 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 11 цаг 23 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 11 цаг 30 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 11 цаг 32 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 11 цаг 33 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 13 цаг 1 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 13 цаг 27 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 13 цаг 28 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 13 цаг 30 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 13 цаг 31 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 13 цаг 33 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 13 цаг 36 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 13 цаг 38 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 13 цаг 38 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 13 цаг 38 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 39 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top