
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 86 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хяналт шалгалтаар илэрсэн Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст нарийвчлан шалгуулж байна гэж АТГ-аас мэдээллээ.
2025-01-29

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2025-01-29

Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ шаардлагатай техник хэрэгсэл болоод холбогдох арга хэмжээг газар дээр нь шийдвэрлэж ажилласан.
2025-01-28

Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна
Нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд шахмал түлшний гэрээт 555 борлуулалтын цэгээр өдөрт 2800-3500 түлш худалдан борлуулж байна. Цэгүүдэд тухайн өдөрт өгсөн захиалгын дагуу 27 аж ахуй нэгжийн 400 гаруй тээврийн хэрэгслээр түлш түгээх ажлыг зохион байгуулж байгаа юм.
2025-01-28

“Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно
2025 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Скайрезорт” цанын баазад “Улаанбаатар” өвлийн наадам зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадам нь Монгол орны өвлийн үзэсгэлэнт байгаль, ёс заншил, өв уламжлал болон өвөрмөц соёлыг олон нийтэд сурталчлан таниулах, мөн залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилготой юм.
2025-01-28

“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна
Өнөөдрийн зөвлөгөөнийг нээж, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг үг хэлж, тамхины хяналтын хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд энэ хэлэлцүүлэг чухал үүрэг гүйцэтгэхийг онцлов. Тэрбээр, тамхины татварын бодлогыг шинэчлэх, электрон тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой харилцааг хуульчлах, тамхи татах тусгай цэгүүд болон хориглосон газруудад хяналт, хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэж тэмдэглэжээ.
2025-01-28

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн удирдлагууд трамвай буюу хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд хоёр үндсэн шугамыг төлөвлөсөн бөгөөд эдгээрийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон загвар зургийг боловсруулж байна.
2025-01-28

Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын нөхцөл, шаардлага
Энэхүү зохицуулалт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд зөвхөн энэ өдрөөс хойш өндөр насны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд хүчин төгөлдөр үйлчилнэ.
2025-01-28

Аж ахуйн нэгжийн татварын ачаалал, хөнгөлөлт болон Сангийн яамны татварын бодлогын хандлага
2025 оны нэгдүгээр сарын 28-нд Төрийн ордонд зохион байгуулагдсан "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт" хэлэлцүүлгийн үеэр Сангийн яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн н.Энхжин Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллын талаар танилцуулга хийжээ.
2025-01-28

ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав
ОХУ-ын НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя Холокост буюу хоморголон устгалтад өртөж амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдрийн арга хэмжээний үеэр энэ тухай мэдэгдэв. Тэрбээр “1945 оны Аугаа ялалтгүйгээр бидний мэдэх НҮБ ч, дэлхий ч байхгүй байх байсан. Гитлерийн эсрэг эвслийн орнууд НҮБ хэмээх нэрийг авч, бид үүнийг мартах ёсгүй” хэмээн онцлон тэмдэглэжээ.
2025-01-28

Жирэмсэн эмэгтэйчүүдийг Америк руу нэвтрүүлдэг эмэгтэйд ял оноожээ
Хятадын жирэмсэн эмэгтэйчүүдийг АНУ-д ирж хүүхдээ төрүүлэхэд нь тусалсан гэх хэргээр Калифорни мужийн иргэн Фиби Дон 41 сарын хорих ял сонсжээ. Түүний хэрэг Лос-Анжелес дахь холбооны шүүх дээр шийдвэрлэгдэж, шүүгч Р.Гэри Клауснер түүнд нэн даруй хоригдох шийдвэр гаргасан байна.
2025-01-28

АНУ Израилын “Төмөр дээвэр”-тэй төстэй хамгаалалтын систем бүтээнэ
АНУ Израилын “Төмөр дээвэр” агаарын довтолгооноос хамгаалах цогцолбортой ижил төстэй хамгаалалтын системийг зохион бүтээж эхлэх гэж байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп зарлалаа. Тэрбээр Майамид болсон Бүгд найрамдах намын хурал дээр энэ тухай мэдэгдэж, “Бид америкчуудыг хамгаалж чадах орчин үеийн “Төмөр дээвэр”-ийг АНУ-д яг энд бүтээнэ” хэмээн онцолжээ.
2025-01-28

ХАА-н чиглэлийн хөдөлгөөнүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллажээ
УИХ-ын Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос энэ сарын 27-нд хэвлэлийн хурал зохион байгуулж, намрын чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөв.
2025-01-28

Google Maps: АНУ “Мексикийн булан”-г “Америкийн булан” болгон өөрчилжээ
Ерөнхийлөгч Д.Трамп албан тушаалдаа орсон даруйдаа сонгуулийн сурталчилгааныхаа үеэр өгсөн амлалтаа биелүүлж, газар орны нэрийг өөрчлөхийг тушаажээ.
2025-01-28

Байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Дархан-Уул аймагт шилжин ирж үйл ажиллагаагаа явуулж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа газруудын үйл ажиллагаатай даваа гарагт танилцлаа.
2025-01-28

Лаосын хуурай боомтын үйл ажиллагаатай танилцлаа
Айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Лаосын “Таналенг” хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцжээ. Энэ боомт нь Лаос улсын нэгдүгээр зэрэглэлийн хуурай боомт бөгөөд НҮБ-ын АНДЭЗНК-ийн хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрээр батлагдсан олон улсын ач холбогдол бүхий есөн хуурай боомтын нэг юм.
2025-01-28

Химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдэврлэжээ
УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны баг эмнэлгүүдэд товлолд хугацаанд ажиллаж эхэллээ. Үүний хүрээнд өнөөдрөөс /2025.01.27/ эхлэн 3 хоног “Хавдар судлалын үндэсний төв”-д ажиллаж тус төвөөр үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд үүсэж буй хүндрэл, ачаалал, асуудлуудыг шийдвэрлэж ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголоо.
2025-01-28

Jeju Air-ын онгоцны ослын урьдчилсан дүгнэлт: Шувуутай мөргөлдсөн байж болзошгүй
БНСУ-ын эрх баригчид Jeju Air компанийн осолдсон онгоцны урьдчилсан шалгалтын дүнг танилцууллаа. Тус онгоц өнгөрсөн сарын сүүлээр Бангкок хотоос Мүан руу нисэж байх үедээ газардахдаа осолдож, онгоцонд байсан нийт 181 зорчигчоос ердөө хоёр хүн л амьд үлдсэн юм.
2025-01-28

Увс аймагт автомашин мөсөнд цөмөрч, нийслэлд зам тээврийн ноцтой осол гарлаа
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Э /20 настай эрэгтэй/ нар “Кровн” загварын автомашинаар зорчиж явахдаа гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөсөн. Улмаар автомашиныхаа эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг 45 минут ажиллаж эсэн мэнд гаргаж Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.
2025-01-28

Нийтийн тээврийн тусгай зөвшөөрлийн шинэ хураамжийг баталлаа
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингийн танилцуулгаар, "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.12 дахь хэсгийн дагуу, нийтийн тээвэр, такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх шаардлагатай болсон. Энэ хууль 2024 оны аравдугаар сарын 15-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эрх зүйн шинэ зохицуулалт нь нийтийн тээврийн чанар, хяналтыг сайжруулахад томоохон алхам болж байна" гэдгийг онцлов.
2025-01-28
