x

Алтны үнэ 4200 ам.доллар давж, сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрлээ

АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг үргэлжлүүлэх асуудлаар Төлөөлөгчдийн танхимд санал хураахаас өмнө Сангийн яамны бондын өгөөж буурснаас үүдэн алтны үнэ лхагва гарагт 2 хувиар өсжээ. Шатдауныг зогсоосноор эдийн засгийн статистик мэдээллийг танилцуулах үйл явц сэргэж, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлалыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. 

Тодруулбал, алтны спот үнэ 2 хувиар өссөнөөр нэг унц нь 4208.98 ам.долларт хүрсэн нь 10 дугаар сарын 21-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 2.4 хувиар өсөж, унц нь 4213.60 ам.долларт хүрснээр лхагва гаргийн арилжаа хаагдсан байна.

АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 1 хувиар буурснаар 11 дүгээр сарын 5-наас хойших хамгийн доод түвшинд хүрч байна. “Засгийн газрын үйл ажиллагаа сэргэх гэж байгаатай холбогдуулан хөрөнгө оруулагчид эдийн засгийн үзүүлэлтийн талаарх статистик мэдээллүүдийг хүлээж байна. Эдгээр мэдээлэл нь Америкийн эдийн засаг суларч байгааг харуулах магадлалтай” гэж “TD Securities” фирмийн түүхий эдийн стратегийн хэлтсийн дарга Барт Мелек хэлжээ.

Бүгд найрамдах намын хяналтад байдаг Төлөөлөгчдийн танхим өнөөдөр АНУ-ын түүхэнд хамгийн удаан хугацаанд үргэлжилж буй шатдауныг зогсоох хуулийн төслийн талаар санал хураалт явуулна. Нийт 42 хоногийн турш үргэлжилж буй түр зогсолт нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, статистик мэдээллийг танилцуулах үйл явцыг зогсоосноор бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчид эдийн засгийн төлөв байдлыг үнэлэхийн тулд хувийн байгууллагуудын гаргасан үзүүлэлтүүдэд найдахад хүрсэн юм.

Түүнчлэн мөнгөний спот үнэ 4.6 хувиар өсөж, унц нь 53.58 ам.доллар болсон нь 10 дугаар сарын 17-ноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн цагаан алтны үнэ 2 хувиар өссөнөөр 1616.80 ам.доллар, палладийн үнэ 2.5 хувиар өсөж 1480.58 ам.долларт тус тус хүрсэн байна. “CME Group”-ийн “FedWatch” хэрэгслийн мэдээллээр, Холбооны нөөцийн сангийн 12 дугаар сарын хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулах магадлал 65 хувьтай байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 13 цаг 3 мин ЭМГЭНЭЛ 13 цаг 12 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 13 цаг 12 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 13 цаг 13 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 13 цаг 14 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 13 цаг 15 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 13 цаг 16 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 13 цаг 17 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 16 цаг 42 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 16 цаг 44 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 16 цаг 44 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 16 цаг 45 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 16 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 16 цаг 49 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 18 цаг 42 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 18 цаг 45 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 18 цаг 46 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 18 цаг 47 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 18 цаг 48 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 18 цаг 49 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top