
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн аймгуудын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2025-01-28

TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв
Д.Трамп цааш хэлэхдээ, манай улсад аль нь ашигтай вэ гэдгээс шалтгаалж уг сүлжээг би зарах эсвэл хаах эрхтэй гэдгийг та бүхэн мэднэ. Энэ бол маш алдартай сайт бөгөөд хүүхдүүд, зарим эцэг эх дуртай байдаг. Хэрэв бид энэ сүлжээг хамгаалж чадвал сайн хэрэг, эдийн засгийн үүднээс Америкт ашигтай байх болно гэж би бодож байна" гэжээ.
2025-01-27

“Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ
Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн олон хүний амийг авч одсон онгоцны ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байгааг даваа гарагт гаргасан тайланд дурдаад, “шувуутай мөргөлдсөн”-ий үр дагавар, хөдөлгүүр болон локализатор зэрэгт дүн шинжилгээ хийсэн гэв. Эдгээр нь ослын гол шалтгааныг тогтоох зорилготой юм.
2025-01-27

Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ
Хууль бус цагаачлалын эсрэг өргөн цар хүрээтэй кампанит ажлын хүрээнд албадан гаргасан хүмүүсийг тээвэрлэж ирсэн цэргийн нислэгийг хүлээж авахаас татгалзсаны хариуд Колумбийн импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж, хориг арга хэмжээ авна гэж Д.Трамп мэдэгдсэн юм.
2025-01-27

Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ
Уг бүтээн байгуулалтын хүрээнд 128.5 км авто зам, 250 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ажээ. “Шинэ Зуунмод” хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нийслэлийн удирдах ажилтнуудыг шуурхай зөвлөгөөний үеэр ажлын явцын талаар мэдээлэл өгчээ.
2025-01-27

Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe
АНУ-ын дуудлага худалдаанд Дональд Трампынх байсан гэх Ferrari F430 Coupe загварын спорт машин $1 саяын үнэлгээгээр тавигджээ. Rockstar дуудлага худалдааны мэдээлснээр, машин 2007 онд худалдаанд гарч байх үед худалдан авсан бөгөөд "DJT" гэсэн дугаараас уг машиныг Трамптай холбож байгаа юм. Гэхдээ машиныг үнэхээр Трамп эзэмшиж байсан эсэх нь батлагдаагүй байна.
2025-01-27

Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ
National Public Radio (NPR)-ийн мэдээлснээр, Цагаан ордон TikTok сүлжээний хяналтыг АНУ-ын талд шилжүүлэх хэлэлцээрийг эхлүүлжээ. Хэлэлцээрийн дагуу ByteDance компани хяналтын багцыг хадгалах боловч Oracle корпораци мэдээлэл цуглуулах, программ хангамжийг шинэчлэх үүрэг хүлээхээр байна.
2025-01-27

Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд
2025 оны нэгдүгээр сарын 20-24-нд Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга онцлог үйл явдлуудаар дүүрэн байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украины сөргөлдөөнийг зогсоох талаар саналаа илэрхийлэхийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн талаар хатуу байр сууриа дахин бататгав.
2025-01-27

ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно
Москвагийн Улсын их сургуулийн 270 жилийн ойн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны талаар Төгсөгчдийн холбооны төлөөллүүд мэдээлэл хийнэ.
2025-01-27

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг, нэр бүхий УИХ-ын гишүүдийн санаачилсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан зарим асуудлыг үндэслэн, хуулийн төслөө боловсруулсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
2025-01-27

Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ
Ингэснээр Юн Сог Ёль Өмнөд Солонгосын түүхэнд саатуулагдаад байх үедээ яллагдагчаар татагдсан анхны ерөнхийлөгч болж байна.
2025-01-27

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ
2006 оноос эхлэлтэй уг барилдааныг анх Монгол Улсын хүндэт засуул Ж.Халтмаагийн хүү гавьяат тамирчин Баттуулын санаачилгаар бөхийн ёс жудаг, өв соёлыг залуу хойчдоо өвлүүлэх, ард иргэдэд таниулах зорилгоор зохион байгуулж байв. Тэгвэл 19 дэх удаагийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож үзүүрлэв.
2025-01-27

Я.Синнер аварга цолоо хамгааллаа
Ням гаргийн орой болсон Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтод Италийн Янник Синнер Германы теннисчин Александр Зверевийг 6:3, 7:6 (4), 6:3 харьцаагаар хожжээ.
2025-01-27

Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ
Японы Токио хотноо болсон “World Ballet Grand Prix Tokyо” уралдаанд “Монголын балетын хөгжил” сангийн дэргэдэх Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл бүхий найман медаль хүртжээ.
2025-01-27

ОЛЗ ба ХОХИРОЛ
Энэтхэгийн Ерөнхий сайд Моди Монголд айлчлаад нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээл амалсан. Бэлэг биш зээл л дээ. Энэ их мөнгөөр яадаг юм билээ гэж манайд хурдан хурдан солигдох Засгийн газрууд гурван сая иргэдийнхээ хамтаар гурван жил бодоод нефть боловсруулах үйлдвэр сүндэрлүүлэхээр шийдэв бололтой. ТЭЗҮ байхгүй! Тооцоо хийгээгүй! Мэргэжлийн судалгаа, аудит аль нь ч үгүй. Эх орныхоо бензинтэй болно гэсэн үндэсний бахархал. Иймээс өөрснөө нефть боловсруулна гэсэн үг сонссон ард түмэн ихэд баясан магнайгаа хага татав. Автомашин өөрийг нь хөдөлгөдөг шатахууныг эх орных уу, найрсаг бус газраас ирсэн үү гэдгийг ялгаж чаддаггүй.
2025-01-27

Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой
Хотын захиргаа нь газрын зургаа хараад, хаана хуушуур, шорлог хийж болох, болохгүйг л хэлдэг. Хот төлөвлөлт иргэдийн эдийн засгийн эрхийг хааж болохгүй, тэдэнд ажил хийх эрх чөлөө олгох ёстой. Стандартаа баталсан бол зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үздэг.
2025-01-27

Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа
Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт орших “Хөх нуур”-т мөс цөмөрч живсэн портер-2 загварын ачааны автомашиныг Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид нуурын 15 метрийн гүнд шумбалт хийж, автомашиныг татан гаргалаа.
2025-01-27

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулс болон Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
2025-01-27

Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ
Ингэснээр бодлогын хүүг 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүргэсэн нь Төв банк цалин болон үнийн өсөлт үргэлжилнэ хэмээн үзэж байгааг харуулж байна.
2025-01-25

Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ
Аргентины эдийн засаг өнгөрсөн 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 0.1 хувиар өсөж, урьдчилсан таамаглалыг давснаар сүүлийн хагас жилийн хугацаанд анх удаа тэлснийг пүрэв гарагт танилцуулсан албан ёсны статистик мэдээлэл харуулжээ.
2025-01-25
