x

“Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ

Өнгөрсөн сард болсон “Jeju Air” компанийн онгоцны ослыг мөрдөн шалгаж буй Өмнөд Солонгосын хууль сахиулагчид ослын талаарх урьдчилсан тайланг НҮБ-ын нисэхийн агентлаг болон АНУ, Франц, Тайландын эрх баригчдад хүргүүлсэн тухай холбогдох албаны төлөөлөгч өнөө өглөө мэдэгджээ.

Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн олон хүний амийг авч одсон онгоцны ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байгааг даваа гарагт гаргасан тайланд дурдаад, “шувуутай мөргөлдсөн”-ий үр дагавар, хөдөлгүүр болон локализатор зэрэгт дүн шинжилгээ хийсэн гэв. Эдгээр нь ослын гол шалтгааныг тогтоох зорилготой юм.

НҮБ-ын Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ нь осол гарснаас 30 хоногийн дотор урьдчилсан тайлан хүргүүлэхийг мөрдөн байцаагчдаас шаарддаг бөгөөд эцсийн тайланг 12 сарын дотор олон нийтэд мэдээлэхийг уриалж байна. Бангкокоос Муан олон улсын нисэх буудлыг чиглэн нисэж байсан “Боинг 737-800” онгоц 12 дугаар сарын 29-нд ослын буулт хийх үедээ хөөрөх буух зурвасыг давж, локализаторын байгууламжийг мөргөсний улмаас онгоцонд сууж явсан 181 хүний 179 нь амь үрэгджээ.

Локализатор нь хөөрөх буух зурвас руу ойртож буй онгоцны навигацид тусалдаг бөгөөд Муан нисэх онгоцны буудлын системийн антеныг дэмждэг бетон байгууламж нь ослын шалтгаан болсон байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Мөн нисгэгчдийн мэдээлсэнчлэн шувуутай мөргөлдсөн цагийг тогтоогоогүй байгаа боловч хоёр хөдөлгүүрийг шалгаж үзэхэд өд, шувууны цусны толбо олджээ. Түүнчлэн онгоцны хоёр мэдээлэл бичигч нэгэн зэрэг ажиллахаа больсонд юу нөлөөлсөн талаар тайланд дурдаагүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 8 цаг 31 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 8 цаг 33 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 8 цаг 34 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 8 цаг 35 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 8 цаг 35 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 8 цаг 36 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 8 цаг 38 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 8 цаг 40 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 9 цаг 17 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 9 цаг 24 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 9 цаг 42 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 9 цаг 54 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 10 цаг 0 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 11 цаг 56 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 11 цаг 57 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 11 цаг 57 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 11 цаг 58 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 11 цаг 59 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 11 цаг 59 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 12 цаг 0 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top